СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шон Смит: Би охин дүүгээ санамсаргүйгээр буудаж хөнөөсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Флорида мужийн оршин суугч Шон Смит 10 настай байхдаа найман настай охин дүүгээ санамсаргүйгээр буудаж хөнөөсөн юм. Энэ явдал 30  жилийн өмнө болсон ч түүний нүдэн дээр охин дүү нь амиа алдаж байгааг яг л өчигдөр юм шиг тод санадаг тухайгаа BBC агентлагт ярьжээ.

1989 оны зургадугаар сарын тавны өдөр Шон хичээлээсээ ирэнгүүтээ ээжийнхээ нуусан тоглоомыг хайсан байна. Ингэж байгаад аавынхаа дотуур хувцасны шургуулгаас буу олж жинхэнэ гэж мэдэлгүй санамсаргүй гох дарагдаж сум дүүгийнх нь зүрхэнд тусчээ. Энэ явдал Шоны төдийгүй гэр бүлийнх нь хувьд маш хүнд эмгэнэлт явдал болсон юм.

 

 

Бяцхан хүү 911 рүү залгаж дүү нь үхэж байгаа талаар хэлснээр цагдаа нар хэргийн газарт иржээ. Шоны ээж гэртээ ирээд цагаагийн хамгаалалт гарсан байхыг хараад ийм явдал болсон гэж төсөөлөөгүй ажээ.

Америкт 4,6 сая хүүхэд аюултай галт зэвсэг агуулж буй гэрт амьдардаг гэсэн судалгаа байна. Эдгээр хүүхдүүдийн ¾ нь буу хаана хадгалж байгааг мэддэг.

Болсон явдалд Шон, Шоны эцэг эх өөрсдийгөө буруутгаж харууссаар олон жил өнгөрчээ. Тэр өглөө бүр нар мандахыг харж далайн эрэгт ганцаараа суун уучлалт гуйж залбирдаг тухайгаа ярьсан байна. Ингэснээр дүүтэйгээ холбогдож байгаа мэт санагддаг гэжээ.

 

 

АНУ-д 14-өөс доош насны хүүхдүүд санамсаргүй байдлаар галт зэвсгээр нэгийгээ буудаж хөнөөсөн 110 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хүүхдүүд галт зэвсгээр санаандгүй гал нээж гэмтэж шархадсан мянга гаруй тохиолдол байдаг ч азаар амиа алдалгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.thetrace.org

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.