Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг тус сумын хэсгийн төлөөлөгч хэллээ. Олон нийтийг айдаст автуулсан тус хэргийн талаар Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалайтай холбогдож тодруулахад “Охин нас бараагүй. Сэтгүүлчид би та нарт нэг л зүйлийг захимаар байна. Нэг нь охиныг хүчиндэж хөнөөжээ гэдэг үлгэр зохиож бичмэгц нөгөө хэд нь хуулаад улс орон даяар тарааж болохгүй биз дээ. Та нар эцэг эхийнх нь оронд өөрийгөө тавьж үзээч. Манай суманд охиныг хайх ажиллагаа өдөр шөнөгүй үргэлжилж байна. Охинд осолдсон, цогцос олдсон гэдэг бүх мэдээлэл худлаа” гэлээ.