Өнөөдрийн ТРЭНД LIVE бол яах аргагүй аавдаа зодуулж, элэг болон бусад эрхтэн нь гэмтсэн Энхүүлээ хүүд туслах Хандивын аян байлаа
Энэхүү үйл явдлын мэдээллийг анх Үндэсний шуудан сонины сэтгүүлч сурвалжлан, олон нийтэд болсон үйл явдлыг дэлгэсэн. Үүний араас маргааш нь /2019-05-02/ буюу zarig.mn сайт аавдаа зодуулж эмнэлэгт хэвтэж байгаа Энхүүлээ хүүгийн эмээтэй уулзаж LIVE-ийг шууд дамжуулсан.
Өчигдөр оройноос эхлэн зарим хүмүүс цахим орчинд уриалга гаргаж Энхүүлээ хүү болон ээж дүү нарт нь туслах хандивын аяныг өрнүүлсэн ч өнөөдөр өглөөний энэхүү LIVE илүү олон хүнд хүрч, туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламжийг нэг зорилгод нэгтгэж чадсан аж.
Одоогийн байдлаар Энхүүлээ хүүгийн ээж болон эмээгийн дансанд 50 орчим сая төгрөг цугларч, ар гэрийнхэний хүсэлтээр зүүн 4 зам болон Баянзүрх дүүрэг хавиас хоёр өрөө байр худалдаж авч өгөхөөр судалж эхэлсэн байна.