Умард Каролинагийн их сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэж хоёр оюутан амиа алдсан хэрэг энэ долоо хоногт гарсан. Зэвсэгт этгээдийг орж ирэх үед түүнийг зогсоохыг оролдсон Райли Ховелл болон ангид байсан оюутан Рийд Парлиер нар алагдсан юм.
Хичээлийн сүүлчийн илтгэлийг сонсож байсан 30 орчим оюутныг буудаж хөнөөхөөр гэмт этгээдийг дайрчээ. Энэ үед Ховелл түүн рүү гүйж очиж хөл рүү хөшиглөж зогсоохыг оролджээ. Хэдийгээр Ховелл бууны суманд өртөж амиа алдсан ч түүний зоригт үйлдэл олон хүний амь авраад зогсохгүй сэжигтнийг баривчлахад маш том тус хүргэсэн гэж цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Тиймээс эрэлхэг оюутны дурсгалыг хүндэтгэж шилдэг баатар гэжээ.
Оюутны ар гэрийнхэн түүнийг өөрийн амиа хайрлалгүй гэмт хэрэгтний өөдөөс тэмцсэн гэхэд төдийлөн гайхаж алмайраагүй байна. Учир нь Ховелл бүгдийг хамгаалж, аюулгүй байлгадаг нэгэн байжээ. Гурван дүүгээ өсгөж гал сөнөөгч эсвэл цэрэг болохыг мөрөөддөг байсан гэнэ. Ирээдүйн мөрөөдөлдөө хүрэхийн тулд их сургуульд элсэж суралцсан анхны жил нь ажээ. Хоол хийж, гадаа гадуур зугаалж сонин хачин цуглах нь түүний хийх дуртай зүйл байсан гэж авга Морган Мойлан нь ярьсан байна.
Мягмар гарагт Умард Каролинагийн их сургуулийн Шарлотт дахь салбарт болсон халдлагын улмаас хоёр оюутан амиа алдаж 4 хүн гэмтэж шархадсан юм.
Эх сурвалж: www.cnn.com