- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
- Хөдөө аж ахуйн салбарын онцлох мэдээллүүдээс товчлон хүргэж байна -
-Өнгөрсөн өвөл малчид 18.0 орчим сая толгой малыг зах зээлд борлуулсан аж. ХХААХҮЯ-аас гаргасан тооцоогоор 15,9 сая толгой мал хүнсэнд хэрэглэх байсан ч энэ тоо 2.1 саяаар нэмэгджээ.
-Өнгөрсөн оны намар 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая толгой мал байсан бөгөөд 8.7 сая толгой малыг отроор, 58.0 орчим сая толгой мал аймаг, сумандаа өвөлжсөн аж.
-Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн.
Энэ оны хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн ихэнх сумдад цас их орж эрс хүйтэрсэн, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө ашиглаж дууссаны улмаас хаваржилт хүндэрч Баян-Өлгий аймагт 10 мянга гаруй, Говь-Алтай аймагт 5600 орчим толгой мал зүй бусаар хорогджээ
-Гуравдугаар сарын эхээр бог мал төллөж эхлэн Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь,Сэлэнгэ, Төв аймгуудад төлийн хорогдолгүй, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад мал хээл их хаясан, төл мал цөөн тоогоор хорогдсон дүн гарсан.
-Энэ сарын сүүлчээр Архангай, Булган, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 5, Өвөрхангай аймгийн 4, Хэнтий аймгийн 2 суманд цас бага хэмжээтэй орсон боловч бусад аймгуудын нутгаар хур тунадас орохгүй байгаагаас хуурайшилт ихтэй байсан.
-Дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар манай орны нийт нутгаар бараг цасгүй байна. Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд хуурайшилт ихтэй бол Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв зэрэг аймаг бага зэргийн хуурайшилттай байна.
-Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Булган, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт малын ус хангамж хүрэлцээгүй, шинэ худаг гаргах хэрэгцээ их байгаа, харин Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад үлийн цагаан оготны тархалт ихсэж байгаа тухай мэдээлэл байна.
Одоогийн байдлаар бог мал төллөж дуусах шатандаа, бод мал ид төллөж байгаа үед ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, малын ус хангамжийн хүрэлцээ муу байгаа нь малчдад хүндрэл учруулж байгаа аж
-Энэ оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар эх малын 53.7 хувь буюу 15.9 сая хээлтэгч төллөж 15.6 сая төл бойжиж, төл бойжилт 98.6 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байна.
-Том малын зүй бус хорогдол 387.5 мянга /үүнээс 3.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон/ оны эхний нийт малын 0.58 хувийг эзэлж байна. Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудад малын зүй бус хорогдол хамгийн их буюу оны эхний нийт малын 0.9-2.9 хувийг эзэлж байна.
-2017-2018 онд гарсан малын гоц халдварт өвчний нөхөн төлбөр болох 8.0 тэрбум төгрөгийг олгосон нь зарим малчдыг малжуулах арга хэмжээнд хамруулах боломж үүссэн.
-Мал өвөлжилт хүндэрсэн 8 аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж малчдад худалдсан.