- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж, өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.
Эх сурвалж: Zasag.mn