- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран аймгийн төв Партизаны талбайд хүний эрүүл бие, саруул ухаанд нэн тустай дасгалыг иргэддээ зориулан хийж байхаар өнөөдрөөс эхлүүллээ.
Энэхүү дасгал нь Японы 90 жилийн түүхт “Радио Taйсо” хөгжимт дасгал юм. Ердөө гурван минутын дотор хүний бүх биеийн үе мөч, булчин шөрмөсийг сэргээж өгдгөөрөө онцлогтой бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаанд үндэслэн зохиосон дасгал ажээ.
Тавдугаар сарын 01-ний өглөө Сэлэнгэчүүд анхны дасгалаа хийсэн бөгөөд уг дасгалыг "Өглөөний гайхамшиг-Сэлэнгэ" бүлгэмээс зааж явуулсан байна. Дасгалд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн багш, сурагчид, сумын иргэд оролцжээ.
Эх сурвалж: montsame.mn