Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа өөртэй нь холбоотой асуудалд тайлбар мэдээлэл хийсэн юм. /Энд дарж дэлгэрэнгүй уншина уу/
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо гэдэг мэдээ гарсан даруйд МАН-ын дарга М.Энхболд хадаг сүү бариад гүйж явсаныг та бүхэн мартаагүй байх" хэмээн хэлсэн. Тэгвэл түүний хэлсэн үгний хариуд УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн албан ёсны нүүр номондоо доорх тайлбарыг бичсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танаа
Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй. Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил. Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье.
УИХ-ын гишүүн М.Энхболд хэмээн бичжээ.