60 жилийн турш 700 гаруй уран бүтээлч ковер хийсэн агуу дуу
60 жилийн турш 700 гаруй уран бүтээлч ковер хийсэн агуу дуу

 

Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

‘I Can’t Stop Loving You’

Манай сайтын тогтмол булан болох "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын өнөөдрийн дугаарт домогт Рей Чарлесийн дуулсан ‘I Can’t Stop Loving You’ дууг онцлон танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

‘I Can’t Stop Loving You’ дууг анх 1957 онд каунтри дуучин Дон Гибсон зохиож өөрийн цомогтоо оруулсан ба ‘I Can’t Stop Loving You’ дууг 700 гаруй уран бүтээлч ковер хийн дуулсан гэх статистик тоо бий. 

1957 оны Дон Гибсоны дуулсан хувилбар:

1961 онд алдарт Рой Орбинсон "Sings Lonely and Blue" цомогтоо уг дууг ковер хийн дуулсан байдаг.

1964 онд домогт Френк Синатра "It Might As Well Be Swing" цомогтоо Америкийн жазз төгөлдөх хуурч Коунт Басиетэй хамтран ковер хийн бичүүлсэн байдаг.  

"Рок Н Ролл"-ын хаан Элвис Пресли 1969 оноос 1977 оны хооронд бүхий л аялан тоглолтодоо энэ дууг ковер хийн дуулсан байдаг. 

2014 онд Канадын алдарт дуучин Брайн Адамс "Tracks of My Years" цомогтоо ‘I Can’t Stop Loving You’ дууг ковер хийн дуулж бичүүлсэн байдаг.

Эцэст нь нэгэн сонирхолтой ковер хувилбарыг толилуулж байна. 2016 онд Метропол оркестр хөгжмийн хамтлаг ковер хийн тоглосон байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл