СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Алтанхуяг: С.Эрдэнэд Ардчилсан намын дарга хийх эрх байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

АН-ын дарга асан Н.Алтанхуяг өнөөдөр 12.00 цагаас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа өөртэй нь холбоотой асуудалд тайлбар мэдээлэл хийлээ

Н.Алтанхуяг “Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарим мэдээлэлд тодруулга, тайлбар хийхээр энэ хурлыг зарлаж байна. Манай АН-ын дотор намын даргын сунгаа хэрхэн явагдсан, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар мэдээлэл хийх ёстой юм байна. АН өмнө нь юу байж байгаад одоо юу болчихсон, цаашид яах талаар хэдэн зүйл хэлье.

Та нар мэднэ дээ. 2016 оны сонгуульд манай нам ялагдаж есөн суудалтай болсон. Үүний дараа намын даргын сунгаа явуулахад би оролцсон. Сунгаа эхэлсэн даруйд надад хэрэг үүсгэж сэжигтнээр татаж байсан. Намын даргын сунгаа эхлэхээс гурав хоногийн өмнө АТГ-аас намайг дуудаж яллагдагчаар татсанаа хэлж байсан. Манай намын даргын сунгаанд тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ил тод оролцсон. Тэд тэр үеэр АН-ын байрыг Н.Алтанхуяг зарж идсэн мэтээр зарлаж байсан бол энэ асуудлаа өнөөдөр ил тод мэдээлж эхэллээ. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар намын даргын сунгаа болдог Баянгол, Баянзүрх дээр санал луйвардаж ялалт байгуулсан юм шүү дээ.

Ерөнхийлөгчийн сунгаа одоо хэрхэн өрнөснийг яръя. Би АН-ын даргын сунгаанд ялагдсаныхаа дараа би тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, та нар шиг хулгайч луйварчдаас эх орноо цэвэрлэнэ гэж хэлээд сунгаанд өрсөлдсөн. Мөн л булхай луйвар ороод ялагдсан. Тэд уг нь Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж байхад азаар Х.Баттулга дундуур нь орж ирж ялсан. 2025 он хүртэл төрийг барих төлөвлөгөөгөө МАНАН бүлэглэл гаргачихсан, маш аархуу дээрэлхүү байсан юм шүү дээ. Тиймдээ ч Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн.
Ер нь өнөөдөр АН юу болсныг хэлье. Ингэсний хүчинл олонх биш ч гэлээ олуулаа болж чадсан. Ард түмнээсээ гаргасан санал санаачлагыг хэрэгжүүлж байсан. Тэгмэгц 2014 онд маш заналтайгаар, маш хорсолтойгоор манай Засгийн газрыг унагасан. Унагаахын тулд дөрвөн хүнийг барьцаалсны нэг нь С.Эрдэнэ байсан. С.Эрдэнэ барьцаанд орсон учраас намайг унагаах ажилд оролцож, оронд нь сайдынхаа ажлыг дөрвөн жил тасралтгүй хийсэн. Шившиг, гутамшиг юмаа гэж хэлэхээс өөр арга алга.

АН-ын даргын сунгаанд оролцохын тулд 120 сая, аймаг, нийслэлийн намын хорооны даргын сонгуульд өрсөлдөхийн тулд 15 сая төгрөг төлдөг болсон. С.Эрдэнээгийн байр сууринаас зөрсөн, сөрсөн бүхнийг намаас хөөдөг болсон. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж мэтийн монголоос хулгайлсан, монголын хөгжлийг 20 жил хойшлуулсан хулгайч нартай хариуцлага тооцох ёстой.

Би С.Эрдэнэд нэг үг хэлье. Би чамайг дэндүү сайн мэднэ. Чи гэмт хэрэгтнүүдийн гар хөл болж хүн гүтгэхээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх байхгүй. Чамайг зайлуулнаа” гэлээ.

-Та Ж.Батзандан, Л.Болд нартай нэгдэх үү?

-Холбогдоно. Би тэдэнтэй олон асуудлаар санал нийлж байгаа.

-Таны АН-аас хөөсөн. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Би ардчилсан хувьсгалд их сургуулийн багш байхдаа оролцсон. Луйварчдад хөөгдөх гэж би энэ хувьсгалд оролцоогүй. Хаана байна намайг хөөсөн гээд байгаа тэр цаас нь. Тэд нарыг хасдаг гэж юу байдаг юм. Тэднээр хасуулна ч гэж юу байдаг юм. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж юу байсан юм.

-Та шинэ нам байгуулаад явж болдоггүй юм уу? Таныг 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй юм биш үү.

-Би намаасаа гарч явахгүй. Харин өөрчилнө, тэмцэнэ. 90 оноос хойш тэмцсэн намаа хулгайч нарт үлдээнэ гэж юу байсан юм

-Та намын байраа яагаад зарчихсан юм?

-Бид ардчиллын өргөөг барих гээд 2013 онд явж байхад улс төрийн нам байр сав босгоно гэдэг буруу. Нам өмчгүй байх ёстой гэсэн учраас намын байраа худалдсан. Долоон тэрбум төгрөгөөр зарсан. Тэр мөнгө намын данс руу орсон. Би Ерөнхий сайд байсан учраас яалаа гэж намын байр зарах ажилд оролцдог юм. Намайг намын байр зарсан, 570 худалдан авсан гэж хөөнө гэдэг байж боломгүй зүйл.

-АН-ыг шинэчлэхийн тулд яах ёстой юм?

-Нэгдэцгээ. Битгий айцгаа. 1990 онд энэ битгий хэл зүйлтэй тэмцээ биз дээ.

-Таны яриад байгаа шинэчлэлийн дараа намын дарга нь хэн болох юм?

-Тэрийг би яаж мэдэхэв.

 1-р хэсэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.