СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-25

Баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон  шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр дулаан байх боловч өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.