Дөрвөн настай хүү хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...

МУ CONTENT

Шинэ мэдээ

Гэмт хэрэг, Халуун сэдэв

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...

М.Мөнхтунгалаг

“Би зургаан настай. Аав намайг 2-3 удаа алгадсан. Толгой руу бас гурван удаа бал зоосон. Цээж руу долоон удаа бал зоосон. Энхүүлэйг шугамаар хацар, толгой руу нь зүссэн. Тэгээд хамаг хүчээрээ хамарынх нь арьсыг хуулсан. Энхүүлэйгийн хамарнаас цус гоожсон. Бас тэлээгээр зодсон. Бас модон хусуур хугартал Энхүүлэйгийн гар руу нь зодсон. Би уйлаад “Дүүг минь битгий зодооч дээ” гээд гуйсан чинь намайг олон удаа алгадсан. Бид хоёр ааваас дандаа айдаг. Манай ээжтэй суухдаа бид хоёрыг ингэж зоддоггүй байсан. Гэхдээ би ингэж бодсон. Аав хуучраад ирэхээрээ бид хоёрыг зодохгүй байх гэж бодсон. Өмнө нь бид хоёрыг усанд оруулахдаа усанд толгойгоор булхуулж, нуруунаас маажаад, хамарнаас чанга чимхдэг байсан. Ээжийг эзгүй гурван өдөр Энхүүлэй бид хоёрт аймшгийн кино үзүүлсэн. Би шөнө зүүдэлж айдаг болсон. Бид хоёр айдаг болохоор ерөөсөө өөдөөс нь юм хэлж чаддаггүй. Тэгээд “Ээждээ битгий хэлээрэй. Эмээдээ хэлбэл зодно шүү” гэсэн. Тийм болохоор хэлж чаддаггүй байсан. Ээжийг Дархан руу явсны ард Өмнөговьд байдаг Хишгээ ээж хаалга тогшоод манайд ирсэн ч аав ерөөсөө хаалга онгойлж өгөөгүй...”.

Зургаахан настай балчир хүү ингэж яриад хоолой нь чичрэв. Энэ бол дөрвөн настай дүүгээ өөрийнхөө хэмжээнд хамгаалан хойд эцгийнхээ хатуу нударга доор 72 цагийг тэсч өнгөрүүлсэн зургаан настай О.Энхсүлд хүүгийн яриа. Ивий халаг, үрс минь. Тамлал, яргалал гэдэг өргөст торны цаана л өрнөдөг гэх бүдэг бадагхан ойлголт томчууд бидэнд байдаггүйсэн бил үү. Гэтэл төмөр шугам, өмдний тэлээ, бал, хоолны модон хусуур зэргээр эрэмдэг болтлоо яргалуулж бүтэн эрхтэнгүй болтлоо зодуулсан дөрвөн настай О.Энхтөгөлдөр хүү, түүний ах зургаан настай О.Энхсүлд нар өдгөө хүчирхийллийн айдас хургасан сүүдэрт дагжин чичирсэн хэвээрээ явна.  

Нэхэн сануулбал, ийм тамлал Баянгол дүүргийн VII хороо, 12 дугаар байрны 17 тоотод өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болсон байдаг. Хоолой зангирч, нулимс нүд бүрхээд, зүрх нэгэн хэмнэлээр энэ бүхнийг хүлээж авч чадахгүй, дотор баахан харанхуйлав. Турьхан балчир үрс минь мах цус, яс, арьсаараа хойд эцгийнхээ гарт 72 цагийн турш яргалал мэдэрч байхдаа нэг минут гэдэг юутай удааныг бяцхан зүрхээрээ тоолж байж шүү дээ.

ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН ЭЭЖ, ХҮҮХДҮҮД ХОХИРЧЭЭ

Хүний амьдралын үнэ цэн бүхэн өөр. Тэр тусмаа үрээ тэвэрч яваа эмэгтэй хүний жаргал, зовлонг мэдрэх агшин өөр. Ч.Оюунтунгалаг гэх гучин нас ч хүрээгүй залуу бүсгүй арваад жилийн өмнөөс ажил хийж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч явахдаа үг дуу цөөнтэй, даруухан нэгэн залууг мэддэг болсон нь хожмоо хоёр үрээ гарт нь эрэмдэглүүлэх сонголт хийж байгаагаа яахан мэдэх билээ. “Хүний хайр даадаггүй хүнд хэчнээн итгэл үзүүлээд ч өөрчлөгддөггүй юм билээ. Хүчирхийлэл амсаж өссөн хүн гэдэг хүчирхийлэгч болдгийг ингэж л ухаарлаа” гэж ярихдаа тэрбээр хэсэг чимээгүй болов.

“Тодзаяад би үнэхээр итгэсэн. Бид хоёр хамт нэг гэрт орж амьдраад хоёр жил гаруйхан хугацааг өнгөрүүлж байсан юм. Дундаасаа хүүхэдтэй болсон. Одоо ой хүрч байна. Тодзаяа надад балчир насныхаа амьдралыг ярьдаг байсан. Аав нь балаар хатгаж зоддог. Орцонд нүцгэн хөөж гаргадаг. Харанхуй өрөөнд түгждэг байсан тухай хэлдэг байсан. Энэ бүхнийг нь сонсоод хүүхэд нас нь тун хэцүү орчин нөхцөлд өнгөрч дээ гэж их өрөвддөг байлаа. Тодзаяагийн ээж нь олон жилийн өмнө солонгос руу ажил хийхээр явчихсан учраас Тодзаяатай тийм ч дотно байгаагүй юм билээ.

Өөрийнх нь мэдэрч өссөн хүүхэд хүмүүжүүлэх арга, ухаан ердөө л ийм байж. Хоёр хүүхдийг минь миний нүдэн дээр цохиж, зодож байгаагүй учраас үнэхээр итгэсэн” гэж ярих бүсгүй бол Ч.Оюунтунгалаг.

Хоёр хүүгийн ээж. Хүний амьдралд хөл алдах, гэнэ сэрэггүй байдлаас үүдсэн алдаа мунддаггүй. Ч.Оюунтунгалаг бүсгүй ийм гэнэ сэрэггүй зангаасаа болж хоёр балчир хүүгээ нөхөртөө үлдээсэн нь өнөөдөр өөрөө өөрийгөө зүхэх шалтгаан болчихоод байна.

Хэрэг явдлын эх хаанаас вэ гэдгийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Дархан хотоос Ч.Оюунтунгалагийн утсанд дуудлага иржээ. Эгчийнх нь хөл хугарсан тул хэд хоног асаргаа хэрэгтэй байгааг хэлжээ. Ингээд эгчийгээ зовж байхад усанд хаясан чулуу шиг байж болохгүй тул аргагүй эрхэнд нялх хүүхдээ аваад том хоёрыгоо аавд нь захиж үлдээгээд явжээ. Ингээд Оюунтунгалагийг гэрээсээ гарсан цагаас эхэлж хоёр хүү аавдаа загнуулж, зодуулж эхэлжээ. Оюунтунгалаг Дарханд буусан  даруйдаа хоёр хүүтэйгээ утсаар ярихаар залгасан боловч нөхөр нь болох Тодзаяа “Энхүүлэй унтаж байна. Энхсүлд хичээлдээ явсан” гэж хэлээд яриулаагүй байна. Ингээд Тодзаяагийн үгэнд итгэжээ. Маргааш өглөө нь мөн л хоёр хүүтэйгээ ярих гэсэн боловч холбож өгөөгүй байна. Утсаар залгах бүрт ямар нэгэн шалтаг хэлээд байгаа нь гурав дахь хоног дээрээ сэжигтэй санагдсан тул гуравдугаар сарын 13-ны өглөө Энхсүлд хүүгийнхээ төрсөн өдрийг далимдуулаад хот явах унаанд яаравчлан суужээ. Ингэхдээ хот руу явж байгаагаа Тодзаяад хэлээгүй, шууд гэртээ иржээ. Хаалгаа цохиод бараг 30-аад минут зогсжээ. Хаалга тайлсангүй тул Тодзаяа руу залгасан байна. Хэд хэдэн удаа дуудаж байж утсаа авч хаалгаа онгойлж өгчээ.

ХҮҮГИЙНХ НЬ ЭГЭМ ХУГАРЧ, ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ ЧАДАХГҮЙ УНАЖЭЭ

Хойд өрөөний орон дээр буруу хараад хэвтэх хүүгээ үнсэх гээд тонгойтол нүдэндээ итгэмгүй дүр зураг олж хараад Ч.Оюунтунгалаг багтран уйлжээ. Яагаад вэ, юу болоод ингэж хүүг минь зодоо вэ гэдгээс өөр асуух асуулт, хэлэх үгээ олоогүй дэмий л уйлж хүүгээ тэврэн авчээ. Хүүгийнхээ гараас татаж босгох гэсэн боловч гараа даахгүй уйлж хөл дээрээ тогтож чадахгүй муужиран унасан байна. Яг энэ мөчид юу болсныг сэхээрэхтэйгээ болж Гэмтлийн эмнэлэг явахаар яаравчилжээ. “Орондоо шээсэн учраас зодсон чинь ийм болчихсон” хэмээн хээв нэг хариулж зогсохдоо Тодзаяа гэмшсэн шинжгүй харин ч Ч.Оюунтунгалагтай маргаан үүсгэж байжээ.

Арван сартай нялхаа тэвэрч хоёр хүүгээ арай ядан хувцаслаад үүрч дүүрсээр такси зогсоосноор эмнэлгийн бараа харжээ. Тодзаяа хоёр балчирхан хүүг гурван хоног тамлахдаа хоол, цайны бараа харуулаагүйгээр үл барам харануй өрөөнд гарыг нь өргүүлж хэдэн цагаар ч хамаагүй зогсоох, хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэх, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт хатгах зэргээр тамлаж байжээ. Дөрвөн настай Энхтөгөлдөр хүү өнөөдрийг болтол нийт есөн удаагийн хагалгаанд ороод байна. Ингэхдээ шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулжээ..

ТОДЗАЯА ӨМНӨХ ЭХНЭРЭЭ Ч МӨН ЗОДДОГ БАЙСНЫГ МЭДСЭН

Өөрөөс нь хоёр насаар ах Тодзаяа гэх залууг хань, нөхөрөөрөө сонголоо гэж итгэж явахдаа арай ч хоёр алаг үрийг нь бүтэн эрхтэн үлдэхгүй болтол нь зодно гэж бодож байгаагүйгээ Оюунтунгалаг бүсгүй учирласан. Хүүгийнх нь дотор эрхтнүүд ажиллагаагүй болж хоол идэж чадахгүй, уруул нь омголтож хатаад нүд хальтрам болчихоод 10 секунд орчим зүрх нь зогсоход эх хүний сүнс биенээс нь гараад явчихдаг юм билээ. Юу болоод байгааг үнэндээ ойлгоогүй. Ой ухаанаа хэсэг зуурт алдчихсан. Хүүтэйгээ ижил ухаангүй болчихсон” гэж ярих тэрбээр өнөөдөр хаана, хэнд хандаж хүүгээ бүтэн болгохоо мэдэхгүй адгаж явна. Тэрбээр Тодзаяагаас хүүхэдтэй болсон нь өдгөө ой хүрч байгаа гэнэ.

“Би гэрээс гарахдаа гурван хүүхдээ гурвууланг нь дагуулаад гарсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд гарны тохой хэсгээрээ хугаралтай. Хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй. Мөн хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэсэн хариу сонссон. Одоо ч миний хүү шоконд орсон байдалтай. Цочимтгой, ууртай болсон. Айдас нь арилахгүй шөнө бүр уйлдаг болсон” гэсэн юм.

Цовоо сэргэлэн, юм л бол инээж явдаг хоёр алаг үрээ хүний гарт гурван хоногийн турш зодуулсан бодит байдлын ул мөр өнөөдрийг болтол ухаан санаанд нь нөлөөлсөн хэвээр байгааг 25-тай ээж уйлан байж ярилаа. Арьс, яс нь бэхжиж амжаагүй хүний алаг үрсийг 72 цагийн туршид яргалсан хүчирхийлэгчийг бодохуй хэнд ч юм гомдоно.

ХҮЧИРХИЙЛЭЛ АМССАНЫГ НЬ БААЛДАГ НИЙГЭМ БАЙЖ БОЛОХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

Хүнд хүний ёсоор итгэсэн нэгний буруу болдог хатуу нийгмийг бид нийтээрээ бүтээжээ. Энэ цаг үеэс эх хүнийхээ хувьд айж байна, би. Бага насны охин хүүхэдтэй иргэн хүнийхээ хувиар аргаа барж байна. Ч.Оюунтунгалаг ээжийн нулимсыг хараад, дөрөв, зургаан настай балчир үрсийн нүдийг хараад уймарч сууна. Уйлж сууна. Амьдралын хатууг мэдрээгүй бяцхан зүрхийг айдас нөмөрснийг хараад шаналж сууна. Хайрласныхаа төлөө хардуулдаг, хүүхэд төрүүлснийхээ төлөө адлуулдаг, хүнд итгэснийхээ төлөө ар нуруундаа “хутгалуулдаг”, гэнэн итгэл дүүрэн байсныхаа төлөөсөнд хайртай бүхнээ алддаг ийм нэг цөвүүн цагт бид олуулаа амьдарч явна. Хүүхдэдээ ээлгүй, нударга зангидаж хутга далайдаг харгис нийгэмд бид дөжирч явна. Гурван балчир үрээ энгэрээсээ зүүсэн Ч.Оюунтунгалаг бүсгүйд төрсөн ээж Б.Жавзмаагаас нь өөр тулж түших, хань бараа болж хаа явсан газар нь сүүдэр шиг нь хайр дэвсэж байгаа хүн алга. Хүний эх гэдэг зовлонгийн өмнө, жаргалын ард явдаг даа. Б.Жавзмаа гуай тийм л ээжүүдийн төлөөлөл аж. 

“Охин минь орох оронгүй, гурван балчир үрсээ дагуулж явна. Бурхан шиг сэтгэлтэй, алтан мутартай эмч нарын ачаар охин бид хоёр хоёр хүүгээ өдий зэрэгтэй босгоод авлаа. Одоо учиртай. Үхлийн хаалган дээр тулчихсан байсан хүүг минь алтан гараараа авран хамгаалсан эмч нартаа баярлалаа гэж хэлэхгүй бол алдас болно” хэмээн нулимсаа арчих Б.Жавзмаа гуай тун ч сэтгэлийн тэнхээтэй эмээ байв. Тэрбээр “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Цэнд-Очир, Баярсайхан, Пүрэвдорж, Сэхээн амьдруулах тасгийн эмчлэгч эмч Бямбаренчин, сувилагч Баасандорж, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ганчимэг, эмчлэгч эмч Ундрам, мэс заслын эмч Цэнджав болон бусад эмч, сувилагч нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа биднээр дамжууллаа. Хүүг минь хөл дээр нь босгохын тулд эрдэм чадал, зүрх сэтгэл, залбирал бүхнээ зориулсан эдгээр эмч нарын тус эрдэм хэмжээлшгүйг Б.Жавзмаа гуай хэлсэн.

Эрхэлж, мөөм хөхөж, чихэр нэхэж, тоглоомноос өөрийг бодох завгүй дөрөвхөн настай бяцхан хүүгийн нүдэнд айдас хургажээ, Ерөнхий сайд аа. Зүрхэнд нь цочих, айх, уйлах, өөрөө өөрийнхөө учрыг олохгүй уурлах сэтгэлзүйн гүн шок бий болжээ. Ивий хөөрхий хонгор үрс минь. Хүүхэд зодууллаа, хазууллаа, заазуурдууллаа гэх аймшигт мэдээлэл өмнө нь ч бишгүй олон гарч байсан. Хүүхэдтэй холбоотой тэднийг тамлаж тарчлаасан хэрэг гараад замхардаг, тэгсгээд намждаг баймааргүй. Тэгвэл дөрөвхөн настай, зургаан настай хоёр хүүд туслаач. Дахиад дотор эрхтэн тайруулах, оёулах хагалгаанд дөрвөн настай Энхтөгөлдөр хүү орох ёстой. Гэтэл эмчилгээний зардал мөнгө, орох оронгүй айл айлын хаяа бараадаж тогоо, шанага харсан нөхцөл бий болчихоод байна. Гурван балчир үрсээ дагуулаад хаана хандахаа мэдэхгүй зүдэрч суугаа Ч.Оюунтунгалаг гэх залуухан бүсгүйд төр, түмэн гэж байдаг бол гар сунгаач. Гурван бяцхан үрсэд халуун дулаан, амар тайван байх гэр чухал байгааг энд дуулгая.

. Дуслыг хураавал далай гэдэг дээ.

Үргэлжлэл бий...

 

Санал болгох

83 Сэтгэгдэл

  1. Зочин

    Эмэгтэйчүүд минь 25-30 хүртлээ хүнтэй битгий суу. Эхлээл өөрийгөө хөгжүүл. Өөрийн гсн юмтай бол. Дараа нь хүүхэд гаргахад оройтохгүй. Монголчуудын хөгширлөө хүүхэд гаргаач гэдэг буруу хандлагыг болиулах хэрэгтэй. Өөрөө хүүхдээрээ байж хүүхэд гаргачихдаг. Юу юу ч үгүй. Тэгээд нэг хар юмны эрхшээлд орно. Ямар хувь хүн, бие хүн бхгүй болно. Зарим нь бүр ядууралруу гулсдаг. Ямар нийгэм билээ. Яаран хүүхэд гаргахгүй хэрэггүй. Ядаж 25-30 хүртлээ зөвхөн өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө төлөө эра чөлөөтэй амьдар.

    1. Zochin

      Harin tiin

    2. Zochin1

      Deer yag zuv um bichjee

    3. би

      яг үнэн. Өөрийгөө хүндэлдэггүй, үнэлдэггүй болохоор дунд сургуулийн ширээнээс гараад л өөрийг шалбааганд аваачаад хийчих юмаа. Хандив энэ гэхээсээ эцэг эх, ах дүүс нь тусалж болдоггүй юмуу, дандаа залуу чадалтай л хүмүүс байх юм.

    4. Tiim tiim

      26 taidaa anhnii huuhdee gargasan nadad hurtel dutmag zuil zondoo garj bhad huuhdeeree bgaa eejid bur hetsuu bh n argagui

    5. Bi

      Harin tiimee umnu ni zodoj bsan gej bgaa ur huuhdee hamgaalah chadaltai bolj baij huuhed turvvleh heregtei

  2. Монгол

    Пзидаг очоод алаад хаячий хаягийг нь бичээдхээч тод заяа гээчийн

    1. Зочин

      hamt ochino shuu

    2. зочин

      Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг...

    3. Zochin

      Баянгол дүүргийн VII хороо, 12 дугаар байрны 17 тоот

    4. Zochin

      nad gulug odoo haana uvaa bol yarimaar bn er hun shig

  3. zochin

    bi ene huuhnuudiig yruusuu oilgohgui yum. yagad iim t1 yum be. buten 2 huuhdiin eh bj oroh oronchgui bj yu bodoj dahij huntei suuj huuhed gargadag bnaa. yadaj uuriin gesen oroh orontoi er hunees haraat bus bolchood dahiad nuhriin tuhai bodno biz. manai iim huuhduudee huchirhiileld urtuulj bga eejuudiig haraad bhad bugd archaagui yumnuud bhiin. doodohdoo zahiragdsan. chi neg salsan bol dahiad huntei suuhaasaa umnu sanhuugiin erg chuluund hur. ter suuj bga huneesee haraat bus bol. chamaig iim archaagui bhoor huuhduuded chin iim zan gargaj bgaan. huuhdee huchirhiileld urtuulsen buh eejuudiin ard dandaa ochih gazargui gedeg ug tsug dagaj yavhiin.

    1. Zochim

      Buh zuil emegtei hunii buruu Yu? -huuhed gargaagui bol emegtei hunii buruu, gargasan bol emegtei hunii buruu, salsan bol emegtei hunii buruu, dahin suusan bol emegtei hunii buruu, huchjnduulsen bol emegtei hunii buruu, yaduu bol emegtei hunii buruu, huuhed n etsegtee zoduulsan bol emegtei hunii buruu, ..

    2. Зочин

      niigem ni iim hund bn l da unuudur tsalingaaraa bair sawtai bolno gedeg barag l hudlaa shde neeh mundag mergejil ezemsheegui l bol,mongolchuud deer doorgui l ajillaj bn olson orlogo ni ereenii baraa bolood uragshaa garj bga.huuchin mashin bolood japan luu yawj bn bidend mungu uldehgui bn.tsalin heregleendee hurehgui bn

    3. Emegteichuud huuhdiig hamgaalay.

      66.181.161.100 ene zochin gesen huniig shalgah heregtei. Iimerhuu umhii bodoltoi hunees iim huchirhiilel garna. Ene hun uuruu huchirhiilegch baij medeheer hun bna

  4. Зочин

    Үр хүүхдээ гэр бүл зохиохоос өмнө цаад хүнийх нь гарал үүсэл удам угсааг нь сайтар судлах хэрэгтэй юм болов уу. Сонголт сонголтын дотроос хамгийн нарийн сонголт бол ханиа сонгох сонголт гэж нэг мундаг хүн ярьж байхыг сонссон

  5. Zochin

    25 nastai 3 huuhedtei. Eriin boovnoos uur yum bododgui huuhen bna sh te. Erees er damjij ursee tamlah ene huuhen uuruu zuun huvi buruutai. Ene huuhen ch gesen hariutslaga hulee. Ur huuhdee anhaaraagui bna. Er emgui doodhoo hyanaj amidraach zaluusaa. Yadaj olon ursiig horvood avchirch tamlahaa boli. Jiremsnees hamgaalaach yadaj. Odoo dahiad 3 huuhdee avaad bas neg er boov haigaad olj suuh baihdaa ene huuhen.

    1. zochin

      yadarsan ex xun, emegteig doromjildog chi xenees garsan novsh ve?

    2. Zochin

      Yadarsan eh hun ruu zovj bhad ingej helj dairch bolohguie.ehende saikhan aashlana daraa ni yaj hubirah hen bolohiig medehgu l suusan bj taara.zovj bhad ni huniig tavlaj eldveer helj yostoi bolohgui.

    3. Emegteichuud huuhdiig hamgaalay.

      42.148.142.217 ene neg zochin gesen maliig bas shalguulmaar bna. Bas neg huchirhiilegch gaj donton baihaar hun baina! Yu meddeg gej ingej bichdeg bainaa.

    4. Зочин

      Чи 2 хүүхдийнх нь эцэг юм биш үү айлын охиныг 2 хүүхэдтэй болгоод хаясан залуу чи юм байна лдаа. Чамд хаягдсан эх хүн үр хүүхдээ тэжээж элэг бүтэн гэр бүлтэй байхын тулд ахиад эр хүн түшсэн байх нь тодорхой

  6. Зочин

    ene ehed ih uchir bna. yasan ih huntei suuh durtai yum be? ur huuhdee 1d taviaad amidraliin tuluu zutgeechee.

    1. Зочин

      Олон юм ярьж байхаар өөрсдийгөө л хичээ. Зовж шаналж байгаа хүүхдэд туслая гэсэн бодол сэтгэл байхгүй бол амаа татаад дуугуй л байгаачээ та нар. Хүүхэд яанаа гэж яриач Хүүхэн яриад байхаар.

    2. Зочин

      Олон юм ярьж байхаар өөрсдийгөө л хичээ. Зовж шаналж байгаа хүүхдэд туслая гэсэн бодол сэтгэл байхгүй бол амаа татаад дуугуй л байгаачээ та нар. Хүүхэд яанаа гэж яриач Хүүхэн яриад байхаар.

  7. Saruul

    Eej muu bn ur huuhdee bnga harj hynaj yarij bmr ym I'm aimar arag Ys ni gartal tursan bhd esvel 3honogt ingej turchij bga ymuu yaj yvd iim hargis novshtoi hanildag bn aa yostoi nudee nee gemeer bn daa nuhtuu tanihdaa ch huuhdee anhaarah daa ch

  8. зочин

    Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө жаахан хариуцлагатай байхад яадаг юм. Бусдын төлөө амьдарч байгаа аятай бусдад амьдралаа даатгаж хандив ч гэх шиг. Хар нялхаараа байж юун хогийн юмнуудад толгойгоо мэдүүлэн хүүхэд гарган нялх амьтдыг зовоонов. Үр хүүхдийнхээ төлөө эцэг эх хариуцлага хүлээх ёстой бусуу, гэтэл түмэн олон та нар хариуц ч гэх шиг. Ер нь манай охидууд дунд сургуулиа ч төгсөөгүй шахам байхдаа эрийн хойноос ухаан тавин гүйхээ болимоор юм. Юу юуч гүй байж /боловсрол, мэргэжил, ажил, мөнгө/ эрийн өвөрт орох гээд үхэлдэх юмаа. Өөртөө жаахан хүндэтгэлтэй хандмаардаа.

    1. zochin

      122.201.26.172 зочин Та хандив өгөхгүй л байхад болно ш дээ.

  9. marshmello face

    Хойд эцэг эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой. Эх хүний зөн совингоороор эргэж ирсэн нь зол болжээ. Дахиад нэг хоносон бол яах ч байсын билээ. Хөөрхөн хүүхдүүд нь хурдан эдгэнэ. Бидэнд хүний амьдралын шүүх эрх байхгүй ээ. Өөрсдийгөө л хичээ.

    1. Зочин

      Үнэн хүн ер нь өөрийнхөө толгой дээрхи тэмээг хараагүй байж бусдын толгой дээрхи өвсийг олж харахдаа их гаргуун байдаг юм шиг.

  10. mgl emegtei

    Гэнэн сэтгэлтэйдээ, хүнд итгэмтгийдээ алдсан алдаанаасаа болоод голоо тасартал гомдож, шаналж, үр хүүхдээ алдахдаа тулж, сэтгэлийн дарамт гашууныг мэдэрч яваа эх хүнийг тавлах ч Хүн чанартай, ухаантай хүний хэрэг биш шүү. Яахаараа нялх балчир хүүхдийг яргалсан яргачинг өмөөрөөд зовж яваа эх хүн рүү агсраад, сургамжлаад байгаа юм бэ? Эх хүнд хүүхдээ өвдөхийг харахаас өөрөө өвдөх нь дээр санагддаг гэдгийг мэддэггүй, харьцуулах үр үндэсгүй хөгшчүүлийн хэлдгээр "Нойтон сормуустай юмны бараа хараагүй" хүмүүс л ийм үг бичиж "Унаж байгаа нэгнийхээ араас нь өшиглөх" байх даа. Толгой хоргодох орон гэртэй болж, гол нь нялх хүү энэ олон хагалгааг давж биеийн байдал нь сайжраасай. Өрх толгойлох тэнхээгүй, эхнэр хүүхдийн буянгүй эрийн оронцгууд ахиад хүний охин хүүхдэд гай болохгүй л явбал барав. Үйлийн үр гэж байдгийг мэддэг ч үгүй байх даа, зайлуул.

    1. Зочин

      Зөв хэллээ хамгийн сүүлийн хэдэн жил сонсоогүй ухаантай сайхан үг байна.

  11. Зочин

    harhad tsarai zvs gaigvil hvvhen bhiin.erd durtai bj bolno yadaj hamgaalchij boldoggvin bhda.

  12. Mongolooroo baitsgaaya

    Ex xuniig buruutgax argagui. Daruu tsaraailsan er xund itgesniix ni buruu gej yu baixav. Uuniig buruutgaj bichigsed bi xen be gedgee bodmoor.

  13. zochin

    Humuusee ygaad tengerees buugaad irsen yum shig ene ehiig buruutgaad bgaa yum be Mongoliin niigemd 2 huuhdee dagulaad eh hun amidrahad ymar hetsuu bilee tsetserleg ni suglaatai tsetserlegt orj chadahgui bol ene eh ajil hiij chadahgui, tushig tulah hani ajiltai bgaad 2 zereg ajilaad mongold humuus hedii hugtsaand oron gertei bolj amidarch bgaa bilee. Medeej ene ah amidrald aldsan bolood zaluugaaraa 2 huuhdiin eh bolson bh tglee geed bas arai ch ingej amniihaa zorgoor shuumjleed bj bolohgui ee

  14. насаа

    тэрийг тамлан зовоо яааж хүүхэдэд тамласаныг өөрт нь амсуул

  15. zochin

    yag eejiih ni dansiig taviachee .. javjmaa geed uur hun garch ireed bn shuu dee . eejiih ni dansiig tavi

  16. zochin

    Ene zaluut taniltsaad 10-aad jil bolj bga geh. tgsen 2 huhed n 6.4 nast gjgaa. 15 nastgasa ehlen meddeg bolson. tgsnee uur hunt suuj huhedt bolood salaad 2 jilin umnuus ene zaluutga hamt amidarsan. yugsen ch ugiin. uur hunt suusan murtluu ene zawaan ymtga bas holboot bsaar bsimu? 1 salsan bol surgamj boldguimu. gantsara bsn bol ch yahaw 2 iin 2 huuhedt bj. tged uurt n medegdehgui uchnuun tamalsnig huhed n helsen bshd. yuch anzaardgui bsnu eswel gaigui bh gj itgedeg bsnu? EEJ CH BURUUTAI BN... yarch 1 gert ordgoo boliochee. ydaj huuhdee etseg ehde uldeegeed uursdyy och huue huuhnuudee

  17. zochin

    Ene eejiig buruutgaj baigaag oilgohgui baina. Hun ehnii udaa amidral ni butelguiteed, 2doh nuhuruu sain sudlalgui l suusan baina. Medeej hun tanihgui baigaa ni ene emegtein aldaa, tuunees uudej asar ih hohirol amsaj baina. Aa gehdee yag ene case deer bol hunii musgui yargachin zaluugiin tuhai, tiim hertsgii balmad MONGOL IRGED-iin tuhai baih shig baih yum. Ene ger buliin bolovsrol eh etsgiin uureg tuhai huuhduuded baga nasnaas surgaltiin systemeer ormoor baina. Huuhed huchirhiilliig AMERIK jishgeer hugjuulbel taarna. tursun etseg eh ch huuhed hamaagui zodoj huchirhiileliin niigem uusgej bolohguishdee. Minii chinii huuhed geh hamaagui huuhed l bol huuhed, Mongol ulsiin chin daraagiin ue. HUMUUS MIN JHN HUN CHANARTAI BAITSGAAY. ZOVSON EHD TUSLAH NI TUSLAG, TER MUU YARGACHING NIITIIN UMNU YAL HARIUTSLAGIIG UNDUR UGUUD, ED HURUNGIIGN ZARUULJ ZOVOOSON HUUHDUUDIIN BIY SETGELIIN EMCHILGEEND ZARTSUULUUL

  18. Zochin

    Хүүхэд хамгаалал, гэрбүлийн хуулиа чангарууляа. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүд , түүний хүүхдүүд хэтэрхий өрөвдөлтэй амьдарч байна шд. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг эцэг эхийн орлоготой уялдуулж өсгө. Хүүхдийн хэрэглээг үндэстэй тооцож, тэтгэмжийг түүнтэй уялдуулаачээ. Элэг бүтэн биш юмаа гэхэд идэх, сурах, хувцаслах хэмжээний тэтгэмж байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор наад муу даварсан задарсан хэсэг эрчүүд бүр дураараа авирлаж, өөрөө гэр бүл салж өрөөлийн гэр бүлийг хутгаж явна. 2. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ял, торгууль , авах арга хэмжээг хамгийн өндөр хэмжээнд байлгах хэрэгтэйшдээ. Ховордсон амьтан малаа өндрөөр үнэлээд торгоод байдаг, монгол хүн ялангуяа үр хүүхдийн үнэлэмж ямаршуухан байдаг юм бэ????

  19. zochin

    yuun ehiin buruu yu soliord bgn oorsdoo ondog shg saihn amitad ymuu ene hunii ert torson oroi torson zaluu bnu hogshin bnu hend hamaatn oorsdiigoo hicheetsgre dugai l bn bzde tuslaj chdhgui bol ym bolgond emegt hunii buruu bdg uher mongol zangaa haysan tsagt l buh zuilg enegtei humuusruu chihhe bolison tsagt l hogjino zayu boovnd durtai ehiin buruu gj bicheed bgaa humuus l iimrhuu heteg hiij mdh gariud bgshuu muusain bliar ymnuud

    1. би

      Хүнээс мөнгө нэхэж байгаа бол бусдад хамаатаж байгаа шдээ. Бүх зүйлд эмэгтэй хүн буруутай. Өөртөө хүүхэддээ хариуцлагагүй хандаж байна. Нэг л удаа хүүхэд рүү чинь гар далайвал насан туршдаа л далайна шдээ. Одоо болих байлгүй ч гэх шиг. өөрөө л хамт байх дуртайдаа тэгж бодож тэвчин үр хүүхдээ гаргуунд нь гаргаж байгаа юм биш үү.

    2. Bi

      Harin eejiig muulaad bgaa humuusiig yroosoo oilgohgui bn. Abort hiilgelgui, asramjiin gazar hayasangui chadahaaraa huuhduudee hajuudaa avaad yavj bgaan bish uu. Emegtei hun huuhedtei bol huntei suuj bolohgui yu? Suusan hun n balair amitan baij teglee geed yargachind bish eejid buruu ogch bgaa humuus oorsdoo buh yumiig zov hiigeed yavdag humuus yum bn l daa. Oort n zovlon irehed ingej helj bsnaa sanatsgaah boltugai. Eejiig muulj bgaa humuus hun bish yum daa

  20. Оо

    Энэ мэдээний сайтууд одоо больмоор юмаа ээж хүүхдийнх нь царайг гаргахгүй байж болдоггүй юмуу нэг л хандалт авах гэсэн арга нь юмуу хүүхдийн эрх гэж юм ер нь байна уу

    1. Оо минь ээ

      Царайгаа харуулан өрөвдүүлж мөнгө олох гэж байхад. Албаар өөрсдөө зургаа авахуулж байнашдээ.

    2. Зочин

      Хол очиж хуцаа чи

  21. Ariun

    Heden nasand huntei suuh tiim chuhal bishee.Yagaad iim hargis araatan niigemd torood bn?Yamar ger buld humuujsen baihu?Aldadan ajil hiilgej baga ch hamaagui tasalong hohirogch huug nasand hurtel ogch baih heregtei.

  22. Ariun

    Heden nasand huntei suuh tiim chuhal bishee.Yagaad iim hargis araatan niigemd torood bn?Yamar ger buld humuujsen baihu?Aldadan ajil hiilgej baga ch hamaagui tasalong hohirogch huug nasand hurtel ogch baih heregtei.

  23. Энэрэл

    Тэг ингэ гээл нээх мэргэн мэргэн ярьж бичсэн хүмүүс! Өөрсдийн үр хүүхдээ өр зөөлөн, ухамсар төлөвшилттэй, ажилсаг болгоод хүмүүжүүл! Тэр л хамгийн чухал! Эрт орой хүнтэй сууж хүүхэд гаргаснаас болдог юм биш, хүмүүжил төлөвшлөөс үүдэлтэй

  24. Зочин

    2 битгий хэл 1 хүүхэдтэй л бол битгий өөр нэг араатантай суу л даа. эрэгэтэй ч бай эмэгтэй ч бай. яаж ийгээд амьдарлаа аваад яв л даа. сда юмаа, хүүхэд ер нь ямар буруутайн бэ? Бие физиологийн хэрэгцээгээ заавал суухгүйгээр шийдээд явчих л даа. арчаагүй царайлж заавал нэг юмтай очиж суугаад, үр хүүхэддээ хойд эх эцгийн дарамт үзүүлээд явах юм

  25. Эрхэс

    Алчмаар новш вэ нулимс гараад хэцүү байна энэ 4 орох оронтой болоосой доо

  26. Уянга

    Эмэгтэй хүн тэр тусмаа үр хүүхэдтэй эмэгтэй хүн өөртөө түшиг тулгуур, дэм болох байх л гэж эр хүнд найдаж дахин амьдрал зохиосон биз хүний эрээн дотроо гэдэг чинь л энэ шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг эр хүнийг түшиг тулгуур, нөмөр нөөлөг л гэж итгэхээс боов бодоод энэ тэр гэдэг нь худлаашд. ямарч эх хүн үр хүүхдийнхээ төлөөл даруу төлөв сайн залуу л гэж сонгоо байлгүй зарим нь арай дэндүү юм бичээд байна

  27. Зочин

    Манай монголчууд чинь уг нь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ !!яаахаар одоо энэ бүсгүйг ингэтэл нь өрлүү нь өгшиглөөд ыайгаа юм бнэ зарим нэгэн тэнэг юм бичсэн хүмүүст хандаж бичиж байна !!!хөөрхийдөө энэ бүсгүй ийм аймаар юм тохиолдоно гэж зүүдлээчгүй явж байсан шүү дээ !!! Битгий сэтгэл санааны хямаралтай бүсгүйг элдвээр өөлөөд бай !!!!өнөөлөр энэ бүсгүй уйлж жудаггүй нэг нь тавлан бичиж болох ч маргааш нь чамд ийм юм тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ !!! Хүү нь гайгүй болоосой доо !!!одоо битгий хачин хүйтэн цэвлэг үгтэй юм бичээд бай !!!! Амьддаа бие биенээ хайрлацгаа бидний монголчууд цөөхүүлээ шүү дээ !!!

  28. хөвгүүдийг хамгаал

    ёооо үнэндээ элэг эмтэрч дотор харанхуйлж байна. инээж хөөрөөд явж байсан жаахан амьтдыг ийм болгоод байхдаа яахавдээ. араатан хүртэл бусад амьтны үр зулзагыг ингэдгүй биз дээ. миний хүү 4 настай наддаа бол нялхаараа эрхлээл байж байдаг. хүү шиг минь тийм жаахан амьтныг арайчдээ нээрэн. Ёмтой муухай нийгэм, муухай хүмүүс, муухай Монгол. Хаа сайгүй биеэ өмөөрч бусдад атаархсан, хэнд ч туслах чадваргүй, соёлгүй бүдүүлэг хүмүүсээр дүүрэн

  29. цаазаар ав

    хэлэхч үг алга ийм нийгэм ийм арчаагүй улс оронд цаашдаа яаж амьдрахаач мэдэхгүй айж сууна үнэхээр итгэмээргүй аймшигт хэрэг энд тэнд л болж байна шийдэж бга улс төрч цагдаа гэж нэгч алга аймшигтай

  30. Хайран хүү

    Энэ хүүхдүүдийн төрсөн эцэг мал байгаа л бх да. Яс махных нь тасархай ийм болчихсон байхад эмнэлэг дээр нэг цаг ч болсон очиод хардаггүй юм бх да. Хэн хэнд нь буруу байгаа л да. Эцэг хүн хүүхдээ ганц ч эргээгүйн буруу. Эх гэж нөхөртэй гэж нэртэй л бол юуг ч золиослоход бэлэн хүүхнүүдийн сэтгэлгээ. Ийм иргэд өсгөсөр нийгэм ард төмний ёс суртахуун бас буруу

  31. Зочин

    үр хүүхдээ орхисон төрсөн эцэг хаана явна??? дахиад хүүхэд хииж хэн нэгний хойд эцэг болсон яваа боловуу?

  32. Хайран хүү

    Хүүхдүүдэд нь тусалмаар байн. Гэхдээ энэ хүүхэнд бол зүүний хугархай ч өгмөөргүй бн. 6 настай хүү нь байнга л айж дарамтлуулдаг байсна ярьж бн. Мэдсээр бж нуун дарагдуулсаар ийм байдалд оруулсан бн шд.

  33. Амарзаяа

    Дансны нэр юу вэ? Мэдээг гаргагч сэтгүүлчээ, мэдээд өгөөч. Баярлалаа

  34. зочин

    Ярагчны царайг харуулаач

  35. Hudalch

    Ene eejne geh huuhen 3 n honog hayaj yavdag yamar arilsAn dotortoi hun be? 4 hen nastai huuhed chn garaas ch garaagui bj bhad. Tgd ter huugiinhee tolgoinii usiig hatsartal haana bj bsan bhu? Ene eh ne ugaasaa zoddogiig ne medej bgaa albaar yaasan ch yaahav ooroo med gd yavaa bhdaa ene ehiig ne saatuulan shuuj horih heregtei. Uhliin ermeg dr irsen huugee haraad odo arai heterch ged emnelgiin baraa haruulaa blgui shorond orohoos aigaad ooriinhoo amiig bodood.

    1. zochin

      ene eej bas nootoi.buh erhten ni awhiim bhgui gej yu gej bgaan bainga l suusan tsagaasaa zodson bna.odoo l medej bgaa yum shig tsarailj gene.unshhad ch hetsuuu zurh zusem bhad iim jaahan amitad yaj tamluulj bsn boldoooo....ter nowshiig ooriug ni dotor erhten gadar er ni eremdeg zeremdeg bolgomoor bna deer ochiiii gesen humuustei hamt ochij almaaar bna shuuuu.....

  36. Tsaazal

    Ene eejiig ne shalga. Hudlaa yariad bn. Zoddog ger buliin huchirhiilel hiigddeg bsaniig nuun daragduulaad bn. Ene hoid etseg tei ne yamar negen zuil bolood 2 huuhdee 3 n honog hayaj yavsan tgd hoid etseg ene huuhend gargasan uuraa ene 2 balchird heden odor gargasan bj taaraa. Argaa baraad ene huuhen gertee irsen ene hoid etseg ene eej geh huuhen 2 iig 2lang ne saatuulaach. Ter Darhand bgaa egchiig bas olj uulzaj saatuul.

  37. Zochin

    Yah gej huntei suudag um be gantsaaraa l amidarch baisan bol huuhduud n jargaltai baihgui yu!!!

  38. SETGEL ZUI

    ХҮН БҮР МАТЕМАТИКЧ БОЛОХГҮЙ ХҮН БҮР ААВ ЭЭЖ БОЛНО ГЭДЭГ МАШ ИХ УЧИРТАЙ ҮГ ШҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ШИЛЖИЖ БИД ҮР ХҮҮХДЭЭ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МӨНГӨ ХӨӨЖ НАЙМАА ПАНЗ СОЛОНГОС НТР ГЭЖ ХҮҮХДЭЭ ЭНД ТЭНД ОРХИЖ БАЙСАН ХЭД НЬ НАЙДВАРТАЙ АЙЛД ХҮМҮҮЖИЖ ХЭД НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨСЧ БАЙСНЫГ ОДООГИЙН НИЙГЭМД ТОД ХАРУУЛЖ БАЙНА ҮР ХҮҮХДЭЭ Л ХАЙРЛАЖ ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД НЬ АНХААР ХҮҮХЭД БУРУУГҮЙ ХАНЬ ИЖЛЭЭ УДАМ СУДРЫГ НЬ ХАРЖ ХАНИЛ УНШААД СЭТГЭЛ ИХ ӨВДЛӨӨ ХҮҮХЭД БАЙЖ ХҮҮАЭД ГАРГАДАГ НЬ МОНГОЛД БАС ЯДУУ УЛС ОРНУУДАД Л БАЙНА ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХӨГЖ БОЛОВСОР ХҮҮХЭД ХОХИРОХ ЁСГҮЙ

  39. Зочин

    SETGEL ZUI ХҮН БҮР МАТЕМАТИКЧ БОЛОХГҮЙ ХҮН БҮР ААВ ЭЭЖ БОЛНО ГЭДЭГ МАШ ИХ УЧИРТАЙ ҮГ ШҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ШИЛЖИЖ БИД ҮР ХҮҮХДЭЭ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МӨНГӨ ХӨӨЖ НАЙМАА ПАНЗ СОЛОНГОС НТР ГЭЖ ХҮҮХДЭЭ ЭНД ТЭНД ОРХИЖ БАЙСАН ХЭД НЬ НАЙДВАРТАЙ АЙЛД ХҮМҮҮЖИЖ ХЭД НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨСЧ БАЙСНЫГ ОДООГИЙН НИЙГЭМД ТОД ХАРУУЛЖ БАЙНА ҮР ХҮҮХДЭЭ Л ХАЙРЛАЖ ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД НЬ АНХААР ХҮҮХЭД БУРУУГҮЙ ХАНЬ ИЖЛЭЭ УДАМ СУДРЫГ НЬ ХАРЖ ХАНИЛ УНШААД СЭТГЭЛ ИХ ӨВДЛӨӨ ХҮҮХЭД БАЙЖ ХҮҮХЭД ГАРГАДАГ НЬ МОНГОЛД БАС ЯДУУ УЛС ОРНУУДАД Л БАЙНА ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХӨГЖ БОЛОВСОР ХҮҮХЭД ХОХИРОХ ЁСГҮЙ

  40. Зочин

    ХҮН БҮР МАТЕМАТИКЧ БОЛОХГҮЙ ХҮН БҮР ААВ ЭЭЖ БОЛНО ГЭДЭГ МАШ ИХ УЧИРТАЙ ҮГ ШҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ШИЛЖИЖ БИД ҮР ХҮҮХДЭЭ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МӨНГӨ ХӨӨЖ НАЙМАА ПАНЗ СОЛОНГОС НТР ГЭЖ ХҮҮХДЭЭ ЭНД ТЭНД ОРХИЖ БАЙСАН ХЭД НЬ НАЙДВАРТАЙ АЙЛД ХҮМҮҮЖИЖ ХЭД НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨСЧ БАЙСНЫГ ОДООГИЙН НИЙГЭМД ТОД ХАРУУЛЖ БАЙНА ҮР ХҮҮХДЭЭ Л ХАЙРЛАЖ ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД НЬ АНХААР ХҮҮХЭД БУРУУГҮЙ ХАНЬ ИЖЛЭЭ УДАМ СУДРЫГ НЬ ХАРЖ ХАНИЛ УНШААД СЭТГЭЛ ИХ ӨВДЛӨӨ ХҮҮХЭД БАЙЖ ХҮҮАЭД ГАРГАДАГ НЬ МОНГОЛД БАС ЯДУУ УЛС ОРНУУДАД Л БАЙНА ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХӨГЖ БОЛОВСОР ХҮҮХЭД ХОХИРОХ ЁСГҮЙ

  41. Zochin

    hoorhiidoo 2 huuhedtei emegteitei iim l erchuud suuna shuudee hunii mos chanar bhgui bolsn ued. Termuu emegteig buruutgah arga alga

  42. Зочин

    Энэ ээж, эмээ бас буруутай. Хүүхдээ харж хандахгүй хүүхэд хаяж явдаг. Зарим хүмүүс хачин юм ярихын. Зөвхөн өөрийгөө бодож хүүхдээ золиосолсон. Хүүхэд тамлуулж зодуулах байдлыг өөрөө бүрдүүлсэн бна ш тээ. Нойтон сормуустай хүн төрүүлсэн ч бай төрүүлээгүй ч бай. Хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн бол хариуцлагатай л байх ёстой. Юун анхны алдаа бүтэлгүй олон нөхөр сольдог балай хүүхнүүдийн өөрийгөө өмөөрдөг шалтаг. Хүүхэд л чухал хэрвээ ээж болсон бол.

  43. Maral

    2 huuhedtei baij yah gej huntei suuh gej durladag yum be eriin orontsoggui bol uheh geed baidag yum u haasha yum uurtuu dugnelt hiigeech ehchuud minee

  44. Zochin

    Ene niigemd setgets medreliin ovchtei humuus mash ihesej bna , suuliin ued ger buliin huchirhiileld emegteichuud huuhduud ih ortoj bgaa ni erchuudees bolj bna ar ch uureg hariutsalaggui , bainga bish ch haaya uudag ch mongoliin arhind dontuulag mash ih baidag hyatdaas spirt avchiraad nairuulaj bgaa arhinuud bugd asuudaltai eniig uusan humuusiin setgetsed mash ih nolooloj bgaa , tsaaziin yaliig , sergeej arhia uildverlehee bolij uz ,arhinii chanaraa saijiruulaj une nemeh heregtei , hamgiin hyamdhan arhi 50.000 baihad arhchid ch bagsana , huuliiig changalah heregtei tsaaziin yaliig sergeej , zarim eejuud yamar ch hurdan salaj hurdan suudgiin huuhduudiig gangs eej bish etseg eh 2uulaa baijiij eruul saruul osno uureg hariutsalgaa tomchuud bid oorsdoo aldaj tuunii hohirogch ni huuhed bolj bn

  45. Сараа

    Гадуур хүүхдээ аваад явсан ч айдастай явах болж дээ. Ямар аймаар харгис хүмүүс гарч ирээд байгааг бодохоор нуруу хүйт дааж айдаст автах юм . Харгис хүмүүсийн хүчирхийлэл гэр бүлийн хүмүүжил болон өссөн орчин нөхцөлөөс л үүдэлтэй . Хүмүүс минь үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй бол хожим харамсаад ч барахгүй хүний сайхан үрсийг хайрлах ч гүй юм байна

  46. Туяа

    Хүүхэд гаргахаа л урьтал болгодогоо болих хэрэгтэй. Хүнтэй суухгүй бол үхэх гээд байдагаа болиоч дээ. Хөөрхөн хүүхдүүдийг зовоож байна шүү дээ.

  47. Баска

    Энэ коммент бичиж бга нөхдүүд яасан ухаантай юм бэ. Аан.... Хүүхэд зодож яргалахгүй бол болдоггүй амьтат уу та нар? Зодсон хүчиндсэн хүний хариуцлага байхад! Өөрсдөө адилхан болохоор гэмт хэрэгтнийг өмөөрөөд ээж рүү нь дайраад байна уу. Ээжийг муулж бга эмэгтэйчүүд өөрсдөө эмэгтэй хүн биш үү та нар? Өөрсдөө өсвөр насны охин байж үзээгүй юу та нар? Хайртай гэсэн хүний үгэнд итгэж дурлаж мөрөөдөж үзээгүй юу та нар? Алдаж байгаагүй юу та нар? Яасан ухаантай юм бэ! Яасан гайхалтай хүмүүс вэ та нар! Хаана нуугдаад бдаг юм бэ та нар? Очиж суралцъя та нараас? !!! Ээжийг нь муулж бга эрчүүд та нар хэлсэн үгэндээ эзэн болж нэг эмэгтэйгээ хайрлаж халамжилж яваач! Шөнө болгон гэнэн цайлган охидыг хуурч архинд оруулж хог шиг хаяж явдаг байж дараа нь муулж суудаг хэн юм бэ та нар!!!!! Монголд 90хувь эрчүүд эхнэрээ хуурдаг зоддог. Тэр нь зүгээр л хэвийн бдал. Том том ярьсан сайхан бардам залуучууд...үхсэн баас Чингэсийн удам ичиж үхмээр. Үзэн ядаад байдаг хужаагынхаа л удам бх.

  48. zochin

    Энэ хүмүүс одоо юу бичээд бдаг бнаа.Хѳѳрхий энэ эмэгтэйд ямар буруу бнаа.Бүх зүйлийг буруу, болохгүй талаас нь харж байх юмаа.Цаанаа юу ч давж туулсан байж болно.Одоо энэ эмэгтэйн талаар ярих бус энэ сайхан хүүхдүүдийн ирээдүйг бодох арга хэмжээ аваачээ.

    1. Gg

      Bitii huts ur huuhdee hamgaalj chadaagui hun yahaaraa buruugui bdiin

  49. ээж

    яг одооноос эхлээд бүгдээрээ үр хүүхдүүдээ маш их хайрлаж сайн асарч зааж сургаж өөрсдөө үлгэрлэн өгөөмөр нандин өсгөж чадвал хэдхэн жилийн дараагаас л маш сайхан нийгэм бий болно ирээдүйдээ итгэлтэй ажилсаг шаргуу эх хүний зөн совинтой байж сайхан хүн өсгөнө шүү ээжүү дээ

  50. ээж

    яг одооноос эхлээд бүгдээрээ үр хүүхдүүдээ маш их хайрлаж сайн асарч зааж сургаж өөрсдөө үлгэрлэн өгөөмөр нандин өсгөж чадвал хэдхэн жилийн дараагаас л маш сайхан нийгэм бий болно ирээдүйдээ итгэлтэй ажилсаг шаргуу эх хүний зөн совинтой байж сайхан хүн өсгөнө шүү ээжүү дээ

  51. 4 настай хүүгийн ээж

    Бидэнд хүний амьдралыг шүүх эрх байхгүй ээ. Өөрсдийгөө энэ хүний оронд нэг тавиад үзээрэй. Хүнд итгэж л хайрласан байгаа шдэ. Энэ эр хүний оронцог болсон хөгийн амьтдыг олны нүдэн дээр цээрлүүлдэг л баймаар. Арчаагүйдээ л ийм жаахан хүүхдэд эр бяраа гаргаж байгаа юм. Хүний хүүхдийг өөрийн юм шиг хайрлаж чадахгүй бол яах гэж эхтэй нь ханилсан юм бэ. Одоо арай сул чөлөөтэй яваа биш биз дээ. Бие нь эдгэсэн ч сэтгэл нь эдгэх үү энэ хүүхдийн. Үнэхээр өрөвдмөөр. Эмээгийнх нь данс руу 20000 төгрөг шилжүүллээ. Хөөрхөн 2 хүүд эрүүл энхийг хүсье

  52. Hhh

    Huurhii nyalh huugiin tolgoin us ar talaaraa haltsarsan bna 3 honogiin dotor haltsarhgui teheer huuchin zoddog bsn bn eej ni ch medej l bsn bgaa shde erguu mal tsarailchaad huuhdee zoduulaad eleg buten bn gej hutsaj bdg ysn duutsen mal be chinii huuhdiih hezee ch uur etseg hairlhgui itgesen gj yu hutsaad bgaa nowsh ve tegcheed bas dahij huuhed gargasan archaagui bn ene eej geh balai nowshiig ch uzen ydj bn ter araatan uhliin muugaar uheesei

  53. Зочин

    Гэмтэлийн эмнэлэгт очсоноос болж энэ хэрэг илэрсэн байна. Гэмтэлд цагдаа байдаг. Хүүхдээ үхэхээс айгаад аваачиж. Тэрээс биш хүүхдүүд зодуулж байсан байна

    1. Zochin

      Tiim bn urd ni uchnuun zoddog bsan bn eej ni medseer bj ochih gazargui uvchraas huuhduudiig zoduulaad bj bdag bj uuruu l zoduulaagui bol boloo gsn shg haraad suuj bdag bj yaj huuhdee huneer zoduulaad tewcheed haraad suuj bdag bn?

  54. зочин

    Энэ хүүхдийн эх нь өөрөө хаана байсан юм болоо,

  55. DR. PRADHAN

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Сэтгэгдэл үлдээх