- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Кёкшюүзан Д.Батбаяр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн гэх мэдээлэл гарах болсон. Өнөөдөр Д.Батбаяр өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгч энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. Гэтэл АТГ-аас энэ хэргийг үйлдэгдсэн нь үнэн хэмээн нотолж буй юм
Д.Батбаяр: “Хүн залилсан, АТГ-т шалгасан” гэх мэдээллүүд ор үндэсгүйг хариуцлагатайгаар хэлье
-Таныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?
-“Д.Батбаярыг АТГ-аас олон удаа дуудаж шалгасан, бариад хорьчихсон байна” гэдэг мэдээлэл маш их явж байгаа. Хорьсон, дуудсан юм байхгүй. Би ажлаа хийгээд, тэр битгий хэл шагнуулаад явж байна шүү дээ.
-Сингапурын иргэнийг залилсан гэсэн асуудал бас яригдаад байсан?
-Надад хүн залилсан асуудал огт байхгүй, энэ бол ор үндэсгүй ташаа мэдээллүүд гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би чинь хятадаар ярьдаггүй хүн шүү дээ. Харин Японуудтай бол бизнесийн хамтын ажиллагаа явуулдаг. Аль болохоор монголынхоо нөхцөлд бизнесээ аваад явахыг боддог. Болохгүй бол японуудаас зээл аваад л бизнесээ хийдэг дээ.
-Тэгвэл яагаад тантай холбоотой ийм дайралт, ор үндэсгүй мэдээллүүд гараад байна гэж үзэж байна вэ?
-Би огт юм хийдэггүй байсан бол надад ямар ч дайралт ирэхгүй л байх л даа. Маш их ажил хийж байгаа учраас тийм юм болов уу. Энэ жил гэхэд бид уул уурхайн чиглэлийн ажлууд ч хийж байна. “Цэвэр уул уурхай” төслийн хүрээнд их хэмжээгээр хайгуул хийж байгаа. Уул уурхайн төслийг иргэдтэйгээ, хувь хүмүүстэйгээ хамтарч хийж байна.
Барилгын салбарт бид хамгийн их барилгыг барьж байна. Тэгэхээр иймэрхүү хэл, ам гардаг юм болов уу даа. Солонгос явж байгаад иртэл намайг “Хорьчихсон байгаа, баахан шалгасан” гэдэг мэдээлэл гарчихсан байсан.
Ч.Жаргалбаатар: Д.Батбаярын хэргийг прокурорын шийдвэрээр цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон
-Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын “Евроази интернэйшнл инвестмент групп”-ээс 32.7 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгт холбогдуулан танайхаас шалгаж байгаа юу?
-Асуултад нэр дурдсан хүн, нийтийн албан тушаалтан нарын нэр дурдсан гомдол тус хэлтэст ирсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинж бүхий асуудал тогтоогдоогүй, харин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандсан. Улмаар прокурорын шийдвэрээр цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон. Хэргийн үйлдэл аргачлал бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй.