СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулга: Засгийн газар шүүхийн хяналтаас гарах нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Ерөнхийлөгч уг саналдаа “Захиргааны ерөнхий хуульд Засгийн газар захиргааны байгууллага биш. Тиймээс Засгийн газрын аливаа шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй гэх агуулгыг хууль санаачлагчид өргөн барьжээ. Гэвч уг өөрчлөлт нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалт, тус хуулийн холбогдох зүйл заалтуудад огт нийцэхээргүй байна.

Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.