СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-24

Ц. Наранжаргал эхний тойрогт илүүрхэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

2015 оны жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад болж 31 орны 201 эрэгтэй, эмэгтэй бөх өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан ОУХМ Ц.Наранжаргал алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Азийн аваргын хүрэл медальт Узбекстаны жүдоч Гулнозаг үндсэн цаг дуусахаас 20 гаруй секунд дутуу байхад вазари үнэлгээ авч, улмаар боох мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялж байсан.

Тэгвэл  өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТ-нд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч сорьж  зургаа дахь удаагаа түрүүлсэн амжилттай  Цэнд-Аюушийн Наранжаргал 1992 онд төрсөн. Жүдо бөхийн барилдааны 70 кг жингийн Ази тивийн АШТ-ий нэг мөнгө (2013), хошой хүрэл (2011, 2012), Азийн наадмын хүрэл (2010) медальтай. Тэрбээр Азербайжаны Баку хотод болж буй жүдо бөхийн ДАШТ тэмцээнд оролцож нэгдүгээр тойрогт өрсөлдөгчөө яллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.