- Өнөөдрийн трэнд Live УИХ-ын гишүүн М.Билэгт байлаа -
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд төлбөрийг 50-60 хувь бууруулж оруулж ирж буйг эсэргүүцэн, санал шүүмж гаргажээ. Мөн уг хуулинд малчид, газар тариалан эрэхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авах атал усыг жинхэнэ бохирдуулж буй уул уурхайнхнаас ус бохирдуулсны төлбөр авахгүй байх зохицуулалт оруулж ирсэнд УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна.
Харин чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билигтийн хэлсэн үг олны анхаарлын төвд байна. Учир нь тэрээр, ус бохирдуулсны төлбөрийг малчид тариаланчдаас авах ёсгүй. Малчид, тариаланчид бол ус бохирдуулагч биш гэх санаагаа илэрхийлэхдээ ихээхэн ойлгомж муутай хэлсэн нь ийн олны анхааралд хүрчээ. Түүний яриаг хүргэж байна.