СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Батзориг агсаны нэрэмжит үзэсгэлэнд бүтээлээ оролцуулна гэдэг нь гэрэл зурагчдад шагнал болдог

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

“Гамма” агентлагийн шилдэг гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит "Шинэ бүтээл-Хүмүүс 8" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн “Дебют” галерейд нээлтээ хийлээ.

Ц.Батзориг агсны дүү Азийн шилдэг гэрэл зурагчин Д.Давааням уг үзэсгэлэнг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг аж. Баримтат гэрэл зураг сонирхогчдын шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготой тус үзэсгэлэнд энэ жил 760 гаруй гэрэл зургаа ирүүлсэн байна.

Энэ жилийн үзэсгэлэнгийн талаар Д.Давааням хэлэхдээ “Жил бүр 5-8 шүүмжлэгч редакторын сонгон шалгаруулалтад орж шалгарсан бүтээлийг энэ үзэсгэлэнд тавьдаг. Энэ үзэсгэлэнд бүтээлээ оролцуулна гэдэг нь гэрэл зурагчдад шагнал болдог. Харин үзэсгэлэнд шалгарсан тэргүүн бүтээлд шагнал мөнгө өгдөггүй. Энэ бол тэмцээн биш харин шилдэг бүтээлүүдийг шалгаруулж олон нийтэд хүргэдэгээрээ онцлог” гэсэн юм.  

Үзэсгэлэн 5 хоног үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.