100 айлын орчимд 40 орчим насны эрэгтэй хүн буудуулсан байдалтай нас барсан хэргийн шууд бичлэг өнөөдөр цахим орчинд ТРЭНД болов
Шуурхай удирдлагын төвд өнөөдөр өглөө 06 цаг 15 минутийн үед "100 айл орчимд 40 орчим насны хүн нас барлаа" гэж дуудлага иржээ. Урьдчилсан байдлаар нэгэн иргэнийг буудаж, амь насыг нь хөнөөсөн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тус газрыг цагдаагийн хамгаалалтад авсан, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
Хэргийн газрын яг хажууд байх ТҮЦ-ны худалдагчаас юу болсныг тодруулахад "Би өглөө 07.40 цагийн үед ажил дээрээ ирсэн. Намайг ирэхэд цагдаа нар цуглачихсан үзлэг шалгалтаа хийж байсан. Хохирогч нь улаан хүрэн өнгийн дээл өмссөн 40 орчим настай эрэгтэй хүн байсан. Толгойноос нь юм уу хамарнаас нь ч юм уу цус урссан байдалтай, сараалжин төмөр хашааг налсан байдалтай байсан" гэв.