СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-24

К.Ханагат: Ц.Элбэгдорж, П.Цагаан нар нийлж маш олон хүнийг хэлмэгдүүлсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний цөөнх болсон казак иргэдийг хоморголон хэлмэгдүүлсэн талаар өнөөдөр улс төр судлаач К.Ханагат мэдээлэл хийлээ.

-Би Ховд аймгийн уугуул хүн. Сүүлийн үед шударга бусын хонгилын талаар олон хүн нийгэм тэр чигээрээ сүүлийн үед ярьж байна. Ц.Элбэгдоржоор толгойлуулсан шударга бусын хонгил манай казак түмнийг хэрхэн хэлмэгдүүлсэн асуудлыг би өнөөдөр дэлгэж байна.

гэж бодож байна. Казак Монголын иргэдийг хагаралдуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр талцуулах ажлыг Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх гэдэг хүнээр удирдуулан хийсэн.
.

Цөөн хэдэн хүний бусармаг үйл ажиллагаанаас үүдэн казак, монголын иргэд нэг нэгнээ муулж хэрхэвч болохгүй. Харин бие биенээ дэмжиж хөгжих ёстой. Казак, монгол хүмүүс үеийн үед нэг үндэстэн байсан. Хэрэйд аймаг бол бидний өвөг дээдэс. Чингис хаан Хэрэйдийн Ван ханд булган дах өгч бутарсан улсаа цуглуулж байсан. Зүчи хааны үр сад одоогийн Казакстан улсын газар нутаг дээр улсаа байгуулж байсан.
.

Хилсээр ял авсан хүмүүс нь цагаадаж, гэм хорын хохиролд улсаас 360 сая төгрөгийн нөхөн төлбөр авахаар болсон. Баян-Өлгий аймгийн Иржан гэдэг цагдаа мөн хилсээр ял аваад гэм хорын хохиролд 47 сая төгрөгийг улсаас авахаар болсон. .
Т.Батсүх прокурор улсын наадмын өдөр БӨТ гэх серитэй жийп машинаа согтуу барьж явах үедээ унаач хүүхдийг дайрч хөлийг нь хугалсан байдаг. Энэ хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Мөн намайг бас хэлмэгдүүлсэн. Ийм даварсан хүмүүс хуулийн засаглалд байж болохгүй. Сошиал маргаанд болоод байгаа казак, монголыг хагаралдуулах хэрүүл маргаанд битгий оролцоорой” гэв.


-Монгол Улсын аймаг сумдад цэргийн анги байгуулагдаж л байдаг. Шилжиж л байдаг. Үүнд яагаад эмзэглээд байгаа юм?
-Сошиалаар хэрүүл болох үед цэргийн анги байгуулж болохгүй шүү дээ. Барилгын цэрэг нэртэй байлдааны цэргийн анги байгуулсан.
-Эмзэг үе гэж юуг хэлээд байгаа юм?
-Баян-Өлгийг казак иргэд удирдаад болоод л байсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн үед бүх хүчний байгууллагын даргаар чадваргүй монгол хүмүүсийг томилсонд эмзэглээд байгаа юм.
-Та нар салан тусгаарлаж, монгол хэлийг ч сурахгүй байгаа биз дээ?
-Баян-Өлгийн хүмүүст монгол хэл сурах боломж байдаггүй. Төрөөс монгол хэл сургах бодлого хэрэгжүүлэхгүй л байгаа шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.