Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Open Data” төслийн хүрээнд хийсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийг танилцуулах “ИЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЛД УЯЛДАА” цугларалт энэ сарын 24-нд болно.
Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд нийгэмд тулгамдсан зарим чухал асуудлыг, тухайлбал Хөдөлмөр эрхлэлтийн сангийн үйл ажиллагаа, тэтгэврийн тогтолцооны олон жилийн гажуудал, зам тээврийн осолд хүүхдүүд ихээр өртөж буйн шалтгаан нөхцөлийг нээлттэй өгөгдөлд дүн шинжилгээ хийж боловсруулжээ.
Уг цугларалтын үеэр нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих OpenData портал сайтыг албан ёсоор нээх юм байна. Цугларалтад оролцохыг хүссэн хүмүүс
http://bit.do/ePY8z линкээр холбогдож бүртгүүлэх ёстой юм байна.