СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-04-19

Өнөөдрийн трэнд Live: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр цахим орчинд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн Тосонбумбын нурууны талаарх яриа ТРЭНД болов. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Сауд гоби коэл транс" гэх компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост уул, Тосонбумбын нуруунд уул уурхайн олборлолтын үйл аижллагаа явуулдаг билээ. Харин энэ уулыг хамгаалахар тэмцэж асан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр нас барснаар Тост уул, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал сөхөгдөж эхэлсэн юм.

Тийм ч учраас өнөөдөр тус компани Тост уулын нуруунд дахин олборлолтоо явулж эхэлжээ. Гэвч нутгийн иргэд, Гурвантэсчүүд энэ компанийн үйл ажиллагаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүйн дээр лицензийг нь цуцлуулах тэмцлийг 4-5 жил дараалан хийсээр байгаа юм.

Цоохор ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг болсон энэ газарт үйл ажиллагаагаа явуулахаа зогсоох эсэх талаар нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс бид тодруулсан юм. 

Б.Чойжилсүрэн:

Би Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан Сауд гоби коэл транс компаний 50 хувийг эзэмшиж байсан нь үнэн. Тэр компани Тост, Тосонбумбын нуруу гэдгээс 50 гаруй км-т үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ховор амьтадууд нь 50 км-ийн цаана байдаг юм гэсэн. 

50 км биш л дээ. Нутгийн иргэдийн хэлдгээр говийн баянбүрд болсон Хөвд, Хуршуутын булагтай яг зэргэлдээ үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг шүү дээ?

- Тийм булаг байгаа юм. Түүнийг урт нэртэй хуулийн дагуу хааш хааш нь 2 км татаад хамгаалалтад авчихсан юм билээ. Уг нь хуулиараа 100 метр шүү дээ.

Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу тэгээд?

-Явуулж байгаа шүү дээ. Хууль зөрчсөн ямар үйлдэл байна. Би 2015 онд буцаагаад өгчихсөн. 

Сауд гоби коэл транс ХХК-ийн лицензтэй 150 га газрыг Тосонбумбын нурууны хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн. Ингэхэд таны нөлөө байгаа гэж хардаад байна?

-Намайг тэгж харддаг л юм. Очоод хамгаалалтын бүс нь хаана байна, уурхайн үйл ажиллагаа явуулж буй талбай хаана байгааг газар дээр нь очоод үзэхгүй юу. Сүүлийн хэдэн жил л надруу хавар болгон ийм асуудлаар дайрч, давшилж байна шүү дээ.

Та хууль санаачилдаг хүний хувьд нийгмийн хариуцлагатай байгаад тэнд үйл ажиллагаа явуулахгүй байж болдоггүй юм уу. Олон хүний эрх ашиг, байгаль орчны асуудал яригдаж байна шүү дээ?

- Тэнд чинь бас 1000 гаруй хүнтэй компани үйл ажиллагаа явуулж байна. 1000 гаруй хүний асуудал нийгмийн асуудал биш үү? Мөн татвар төлж байна. Дээрээс нь Тосонбумбын нуруунаас хол.

Говийн баянбүрдээс хоёрхон км-т үйл ажиллагаа явуулж байна гэдэг байгаль орчинд нөлөөлөх л байх л даа?

-Тэр булагнаас гадна зөндөө олон булаг бий. 50км-ийн цаана ховор ан амьтад нь ундаалдаг булаг нь цаана байгаа байхгүй юу.

Үйл ажиллагааг нь зогсоох уу?

-Үйл ажиллагааг нь зогсоох ямар ч боломжгүй учир нь хууль зөрчөөгүй учраас. Ийм хууль зөрчсөн гээд гаргаад ирэл дээ. Нутгийн иргэд эсэргүүцсэн зүйл байхгүй ээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.