СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яргуй идэх нь эрүүл мэндэд сайн уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хавар болж хүний дархлаа суларч, эрүүл мэнд доройтдог энэ үед монголчууд яргуй идсэн гөрөөсний цус ууж, ямааны мах  идэх нь “эм” болдог хэмээн ярьж, бүр сүүлдээ яргуй цэцгийг ч тасдаж идэх тохиолдол ч газар авах болсон билээ. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн багш, Биологийн олон янз байдал судлаач Н.Батсайхан өөрийн цахим хуудастай олон нийтэд хандсан сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг цуварлаар нийтэлжээ.  

Тэрээр,

Монголд 5-6 зүйл яргуй бүртгэгдсэн ажээ. Бидэнд түгээмэл харагддаг, бас ч үгүй амандаа хийж зажилж хаядаг, бүр залгидаг хөх яргуй хааяагүй тохиолддог бол шар яргуй ойтой газарт ургадаг.  Харин дорнод болоод өрнөдийн ард түмний дунд уламжлалт байдлаар эрт үед ямар эмгэг, өвчинд хэрэглэж байсан тухай “саарал эх сурвалж”-д дурдсан байх аж. 

Интернет хуудсанд дэлгэсэн мэдээгээр эрчүүд төмсөг нь хавдаж, томорсон, төмсөгний дайвар үрэвсэж хөндүүр өвчтэй үед өвчин намдаах зорилгоор хэрэглэж байсан ажээ.

Харин ч жирэмсэн болон хөхүүл эмэгтэй яргуй “амандаа хийх”-ийг аюултай гэж онцгойлон анхааруулжээ.

Гэхдээ арьсны механик гэмтэл, шарх, бактерийн халдвар, арьсны үрэвсэлд гадуур хэрэглэж байжээ. Түүний хоруу чанартай “бодис, нэгдэл” таны амны хөндий, залгиур, ходоод гэдэс, шээс бэлгийн замыг хүнд хэлбэрээр цочроодог.

Өөрөөр хэлбэл, ядаргаа тайлах, эмнэх бус харин ч элдэв харшилтай болоод гэртээ харих нигууртай ажээ.Шинжлэх ухааны баталгаагүй элдэв амьтан, ургамлын эд, эрхтэн идэж эрүүл мэнд, ганц заяасан амиараа эрсдлийн дэнчин тавих эсэх нь таны таалал даа... хэмээжээ.

Тиймээс бид ам дамжсан баталгаа, нотолгоогүй зүйлд итгэн түүхий өвс ургамал, амьтны эд эрхтэн илэж, хэрэглэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй буй заа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.