СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прага хотод нийтийн тээврийн хэрэгсэл үнэгүй болно

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Авто замын түгжрэл зөвхөн манай хотод тулгамдаад буй асуудал биш бололтой. Бүгд Найрамдах Чех Улсын эрх баригчид авто замын түгжрэлээсээ салах шинэ санал дэвшүүлжээ. Энэ нь машинаа цөөлөх, өндөр үнэ өртөг бүхий татвар ноогдуулах шийдвэр огт биш. Харин эсрэгээрээ олон нийтийн тээврийн хэрэгслээ үнэгүй болгох санал юм. Хэрэв тэгвэл иргэд хувийн унаагаар явалгүй нийтийн тээврийн хэрэгсэл сонгох нь нэмэгдэнэ гэж үзжээ.

Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчид жил бүр дөрвөн тэрбум кроны орлогыг хотын санд бүрдүүлдэг. Хэрэв нийслэл Прага хотод нийтийн тээврийн хэрэгсэл үнэгүй болчихвол энэ орлого үгүй болж, их хэмжээний алдагдалд орж магадгүй гэж сэрэмжилж байна. Харин шинэ саналыг дэвшүүлсэн Социал Демократ намынхан үүнийг асуудал биш гэж үзсэн байна. Прага хотын оршин суугчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа учраас хотын санг шинээр нүүн ирсэн иргэдээс авах татвараар бүрдүүлж болно гэжээ. Хэдий хотын хүн ам өсч байгаа ч жил бүр дөрвөн тэрбум кроны татвар хуримтлагдах боломжтой эсэхэд бусад улс төрчид эргэлзэж буй. 

Чех улсын Тээвэр зуучлал, Аж үйлдвэрийн холбооны ажилтан хотын нийтийн тээврийн хэрэгслүүдэд үнэгүй зорчихоос гадна шийдэх олох асуудал байгааг ярьжээ. "Нийтийн тээврийн хэрэгслүүдийг зорчиход илүү тухтай болгох үүднээс утасгүй интернэт, агаар цэвэршүүлэгчээр хангах, метро үйлчилгээг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн аж.

Европын орнуудын жишгийг харвал зарим улсын жижиг хотуудад нийтийн тээврийн хэрэгслээр бүх зорчигчид үнэгүй зорчдог. Зарим хотууд үнэгүй байснаа эргэж үнэтэй болжээ. Учир нь нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгосноор зорчигчдын тоо нэмэгдэж, үүнийг дагаад тээврийн хэрэгслүүдийн тоо, чиглэлийг нэмэх зэргээр зардал их гарсан байна.

Эх сурвалж: www.praguemorning.cz

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.