80 жил хит хэвээрээ байгаа "Over the Rainbow"
80 жил хит хэвээрээ байгаа "Over the Rainbow"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар "Over the Rainbow" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

Over the Rainbow

 Энэхүү дуу зохиогдсоноосоо хойш 80 жил хит хэвээр, маш олон дуучин ковер хийн дахин дахин амьдруулсаар байгаа дуу юм. Анхны дуучин нь дээрх киноны гол дүрийн жүжигчин Жуди Гарланд бөгөөд уг дуугаараа Академи Авардсаас шилдэг дуу шагналыг хүртсэн байдаг. 

Энэхүү дууг 2014 оны байдлаар 4 сая гаруй удаа интернэтээс татаж авсан гэдэг тоо бий. 1940 онд Германы "Heinz Wehner" хамтлаг ковер хийсэн байдаг. 

Магадгүй хамгийн алдартай ковер хувилбар нь 1993 онд Хавай "Том эр" Израел Камакавиволегийн үкүлэлэ хөгжимтэй дуулсан хувилбар байж мэднэ. 

1992 онд гитарчин, дуучин Эва Кассиды уг дууг ковер хийн "The Other Side" цомогтоо оруулсан байдаг ч тухайн үедээ бус дуучинг 1996 онд нас барсны дараа хит болсон байдаг. 

Энэ дуу одоо ч хит хэвээр байгаа ба 2017 онд Америкийн поп, R&B дуучин Ариана Гранде "One Love Manchester" тоглолт дээр ковер хийн дуулсан нь үзэгч, сонсогчдын таашаалд маш ихээр нийцсэн байдаг. 

Хамгийн сүүлд та бүхэндээ нэгэн сонирхолтой ковер хувилбарыг толилуулж байна. Энэ бол 2012 онд сүмийн найрал дуучдын Tabernacle Choir and Orchestra хамтлаг ковер хийн дуулсан хувилбар юм. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл