2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,943,868 баримт хамрагдсанаас: 30 мянган төгрөгийн азтан 23,507, 100 мянган төгрөгийн азтан 2,326, 1.0 сая төгрөгийн азтан 206, 5.0 сая төгрөгийн азтан 25, 10.0 сая төгрөгийн азтан 1, 50 сая төгрөгийн азтан тус 1 тус тодорлоо
Харин супер шагналын эзэн буюу 88590813 дугаартай 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.