СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-04-11

Өнөөдрийн трэнд LIVE /2019-04-11/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Event Horizon Telescope /EHT/ төслийн эрдэмтэд урьд өмнө ямар ч сансар судлалын багийнхны авч чадаагүй хар нүхний гэрэл зургийг авч чадсанаа манай цагаар өчигдөр 21 цагт танилцуулсан нь өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нд дэлхий нийт төдийгүй монголын цахим орчинд тренд болов. 

Огторгуй ертөнцийн нууцлаг хар нүхний анхны гэрэл зургийг дэлхийн нийтэд танилцуулсан өдөр бол одон орон судлалын түүхэнд бичигдэх онцгой чухал цаг үе байлаа. Зурагнаас харахад тоосонцор хийн туяагаар бөгжилж түүгээр хооллодог дугуй аварга том хар нүх манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд, Messier 87 галактикийн зүрхэнд оршиж буй ажээ. Хар нүхний зургийг авахад EHT төсөлд нийт 200 гаруй эрдэмтэд оролцсон ба Антарктик, Испани, Чили зэрэг байрлалуудаас найман радио телескоп ашигласан байна. Төслийн удирдагч Харвардын их сургуулийн эрдэмтэн Шеферд Доелмэний хэлснээр урьд өмнө гараг ертөнцийн хамгийн нууцлаг үзэгдэл хар нүхийг бид харах ч боломжгүй гэж боддог байсан бол анх удаа зургийг нь авч чадсан нь түүхэн үйл явдал гэжээ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.