СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2019-04-11

СТА дуучин Б.Цог: "Халтар царайт" УСК гарч байх үед анхны тоглолтоо хийхэд хоёрхон үзэгч ирж байсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

 

1990-ээд оны залуусыг байлдан дагуулсан “Жирийн монгол охин”, “Хүүхэд нас”, “Агшин” киноны дуугаар нь дуучин, хөгжимчин Б.Цогийг үзэгч олон сайн мэднэ. Дуучин Б.Цогийн "Жирийн монгол охин" тоглолтын бэлтгэлээс шууд дамжуулж байна. 

”Шигтгээ” хамтлагийн уран бүтээлийнхээ дараа Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллаж, мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн. Гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа дуучин, хөгжимчин, найруулагч . Сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч таны дурсамжийг хөглөх амьд тоглолтод урилгаар Хар сарнай, Титэм, Айзам, Харш, Ньюанс, Мотив хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.

Он цагийг өртөөлсөн хит дуу, шилдэг уран бүтээлүүдээ өргөн барих тоглолтын өмнө дуучин маань“Жирийн монгол охин”дуугаа шинэчлэн дуулж, дүрсжүүлснийг хүргэе.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.