СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ундармаа гишүүнээс болж ахмадууд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй нь...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн баасан гариг АТГ-аас Төрийн өндөр албан тушаалтнуудын 2019.02.15-ны өдрийн байдлаар  мэдүүлсэн ХОМ-ыг олон нийтэд зарласан. .

Хуулийн этгээдийн улсын бүртгэл мэдээллийн санд Капитал банкны эзэмшигч нь

1.       Чонофинанс ББСБ

2.       Бишрэлтхолдинг эзэмшдэг хэмээн цагаан дээр хараар бичсэн байв.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2019.02 дугаар сард АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ Бишрэлт холдинг ХХК-г мөн л 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан Капитал банкинд

1.       Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 104 тэрбум төгрөг

2.       Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг

3.       Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг

4.       Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум төгрөг

5.       МУБИС-ийн 2 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ.

 Татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөг эрсдэлд орж, Монгол улсын нийт иргэд эрүүл мэндийн үйлчилгээг, ахмад настнууд тэтгэврээ авч чадахгүйд хүрэх онцгой нөхцөл байдлыг бий болгосон .

Хариуцлага, ёс зүй, хууль ёс хаана байна вэ?

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.