СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-11

ШУУД: УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Намайг тагна, чагна, мөрд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

ШУУД: УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай шаардлага тавьж буй тухайгаа мэдээллээ. 

-2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн төлбөр олгох, цагаатгах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 13.2.1 заалтад цаазаар авахуулсан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд нарт 10 сая төгрөг олгоно гэж заасан. Энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна. 80-аас дээш настай 570 орчим ахмад байна. Мөнгийг нь олгохгүй байгаагаас хөгшчүүлийн ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. Иймд УИХ-ын гишүүнээр дамжуулж ахмадууд шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд энэ хаврын чуулганыг хаахаас өмнө энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, 11 мянган хүнийг хохироосон Жи таймаар мэдээлэл хийхгүй бол болохгүй байна. 11 мянган удаагийн гүйлгээгээр 40 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. 20 тэрбум төгрөгийг хувааж авчээ. Зөвхөн Марат гэдэг хүнийг л яриад байдаг. 20 тэрбумын урамшуулал авсан хүмүүсээр хохирлын зарим хэсгийг төлүүлмээр байна. Зөвхөн Эрдэнэт хотод 4000 хүн энэ сүлжээний хохирогч болчихоод байна. Эдгээр хүмүүсийг тухайн үед ТЕГ-ын дарга байсан Чулуунбаатар гэдэг хүн элсүүлсэн байгаа юм. Одоо "Монкорд" ХЗХ гэж 20 мянган хүнийг хохироосон хэрэг гараад ирлээ. Иймд Ерөнхий сайд ажлаа хиймээр байна. 

-Таныг тагнаагүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ? 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос надад албан бичиг ирсэн. Намайг тагна, чагна, мөрд. Цаг нь ирэхээр бүх юм тодорхой болно.  

  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.