СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Олимпийн яамны сайд огцорлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулах Японы Олимпийн яамны сайд Ёшитака Сакурада албан ажлаасаа огцорсон гэдгээ мэдэгдлээ. Сайд Ёшитака Сакурада нь 2011 онд байгалийн гамшигт өртсөн хохирогчдыг гутаан доромжилсон гэж үзжээ.

Хандив цуглуулах арга хэмжээний үеэр тэрээр газар хөдлөлт, цунамийн гамшигт өртсөн мужийн эдийн засгийг сэргээхээс илүү эрх баригч намын Парламентын гишүүний байр суурь чухал гэсэн утгатай санал хэлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икэгийн цуснаас хорт хавдрын шинж тэмдэг илэрсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ирэх 2020 оны Олимпийн медал авах найдлагатай тамирчин өвдсөнөөр бусад тамирчдын урам зоригийг мохоож магадгүй гэж үзсэн нь олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Мөн сард Парламентын хуралдаанаас гурван минут хоцорч уучлалт гуйж байжээ.

Олимпийн яамны сайд асан Сакурада өмнө нь Японы Цахим аюулгүй байдлын сайдын албыг хашиж байсан ч комьпютер огт хэрэглэж байгаагүй гэдгээ өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн. Түүнийг огцорсны дараа Ерөнхий сайд Шинзо Абэ Олимпийн яамны сайдын өмнөөс ард иргэдээсээ хүлцэл өчсэн байна.

2011 оны цунамийн гамшигт 20,000 гаруй хүн амиа алдаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станц сүйрч тус улсын түүхэнд аймшигт хар толбо үлдээсэн үйл явдал болсон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.