-LIVETV.MN сайтын сурвалжлах баг "Хүчит шонхор" захаас ээлжит сурвалжилгаа хүргэж байна. “Singapore School of Mongolia” сургуулийн 190 шахам хүн "Хүчит шонхор" захаас худалдаж авсан тахианы махаар хийсэн хоолноос хордсон гэх мэдээллийг өгсөн. Үүний дагуу тус захын тахианы мах борлуулдаг бүх лангууг лацдаж битүүмжлээд байна-
"Хүчит шонхор" захын худалдаачид
-НМХГ-ынхан асуулт асуусны төлөө 500,000-аар торгосон. Хүн хордсон гээд 14 хоногийн хугацаанд лангууг чинь битүүмжиллээ гээд л лацдаад явсан. "Ханги" ХХК нь манай захын лангуунуудад тахианы махаа нийлүүлдэг.
Бид гадаадаас тахианы мах оруулж ирдэг компаниас л тахианы махаа авч дамжуулан зардаг түрээсийн наймаачид. Гэтэл хортой тахианы мах оруулж ирсэн компанийг битүүмжлээгүй байж зүгээр түрээсийн лангуунуудыг битүүмжилж байгааг ойлгохгүй байна. Манай захаас бусад дэлгүүрт тухайн компанийн нийлүүлж байгаа тахианы махыг зарсаар л байна шүү дээ. Тэр "Ханги" ХХК-ийг л лацдахгүй хаа хамаагүй бидний лангууг лацдаж байгааг ойлгохгүй байна.
-Би энэ захад лангуу түрээслэж ажиллуулдаг. Манай хүүхдүүд тахиа, гахайны төрөлжсөн лангуу ажиллуулдаг. Хүн амьтан хордсон гээд лангууг нь лацдсан. Өмнө нь бас гахайны өвчин гарсан гээд нэг тонн гаруй махыг битүүмжилж хурааж авч байсан. 1990 оноос хойш манай зах ажиллаж олон ч хүний амьдралыг босгосон газар даа. Би 1990 оноос хойш ажиллаж дөрвөн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн. Манай Шонхор зах ариун цэвэр, махны шинжилгээний хувьд ярих юм байхгүй цэгцтэй, цэвэрхэн зах. Энэ талаар бусад захыг дагуулахгүй" гэлээ.
-“Singapore School of Mongolia” сургуулийн хүмүүс манай лангуунаас тахианы мах авсан нь үнэн. Гуравдугаар сарын 20-доор манай лангуунаас худалдаж авсан. Хоёр кг-аар битүүмжилж савласан тахианы гуяны цул зургаан кг мах авсан. Би маш сайн санаж байна. 14 хоногийн дараа гэнэт тэр хүн орж ирээд надаас эрүүл мэндийн шинжилгээний хуудас нэхсэн. Би "Ямар нэг юм болж" гэж гадарлаад "Яасан бэ" гэж асуусан. Тэгсэн "Зүгээр зүгээр шинжилгээний бичгээ л өгчих" гэсэн. Би ч гаргаад өгсөн. Орой нь над дээр мэргэжлийн хяналтын алба, манай захын байцаагч орж ирээд манайхаас авсан шинжилгээгээр ийм өвчин гарсан гэж хэлсэн. Энэ махыг хилээр орж ирэхэд шинжилдэг. Тухайн компани надад шинжилгээний хариугаа бас өгдөг. Дээрээс нь манай захын байцаагчид шинжилгээ авдаг. 6 кг махнаас 20 тахины гуя л гардаг. Гэтэл 190 хүнийг 6-хан кг махаар хооллосон гэхээр би итгэхгүй байгаа юм л даа. Би одоогоор бичиг баримтаа бүрэн шалгуулсан. Торгууль ирсэн юм алга л байна. Манай лангуу "Ханги" ХХК-иас л тахианы махаа авч борлуулдаг. Долоо хоногт 15 кг-тай хоёр гуяны мах, 6 кг-тай цээжний мах нэг хайрцгийг л авч зардаг.
"Хүчит шонхор" захын эрүүл ахуйн байцаагч
"Дөрөвдүгээр сарын 05-ны өдөр МХГ-аас манай дээр ирж шалгалт хийсэн. Импортоор оруулж ирж байгаа тахианы махыг зардаг таван газарт шалгалт хийгээд, дээж аваад явсан. Хариу нь 14 хоногийн дараа гарна гэсэн. Тухайн хордлого нь тахианы махнаас болсон эсэх нь эцсийн байдлаар гараагүй байгаа.
Манай зах хоёр газрын тахианы махыг л борлуулдаг. Энэ газруудын мах шинжилгээний бичигтэйгээ ирдэг. "Ханги" ХХК олон зах дээр махаа борлуулдаг байх. Импортоор оруулж ирэх зөвшөөрөлтэй л компани юм даг. Энэ өвчин гарлаа гэхэд "Хүчит шонхор" захын лангууг хааснаас импортоор оруулж ирж байгаа "Ханги" ХХК-ийн үйл ажиллагааг шалгамаар байгаа юм. Ямартаа ч бид тахианы махны лангуунуудынхаа үйл ажиллагааг хаачихаад л сууж байна" гэлээ.
Мөн тухайн тахианы мах хаанаас ирсэн, ямар зөвшөөрлийн бичигтэй байна вэ гэдгийг бид өдөр бүр шалгадаг. Миний бодлоор уг тахианы мах цаанаас ирэхдээ хадгалалтын горим алдагдсан байх магадлалтай гэж хардаж байгаа гэлээ.
-14 хоногийн дараа шинжилгээний хариу гарахдаа "Тахианы махнаас болоогүй байна" гэсэн хариу гарвал яах вэ?
-Бид хүний бүтээгдэхүүнийг олон хоногоор заруулахгүй гэх эрх байхгүй. Гэхдээ нэгэнт мэргэжлийн байгууллага шийдвэрээ гаргаад шалгах гэж байгаа бол хамаагүй. Наймаачид маань л хохирч байна.