СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий аймгаас ачсан 20 тонн махны гарал үүслийн гэрчилгээ нь хуурамч байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 20 тонн үхсэн малын махыг Улаанбаатар руу оруулах гэж байсныг НМХГ-ын байцаагчид илрүүлж, уг хэргийг үйлдсэн Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийнх нь дүү Е нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар манай телевиз мэдээлсэн билээ.

Уг үйл явдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд бөгөөд гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулж тамга тэмдэг дарсан байна.

Энэ асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглуулж, хадгалж байсан нь тогтоогдсон.

Харин энэхүү махыг Улаанбаатарын иргэн н.Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлжээ.

Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд байгаа Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь тогтоогдсон.

20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ.

Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно.

Дээрх хэргийг үйлдсэн иргэн М нь 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч байсан.

Хариуцлагагүй, мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж Баян-Өлгий аймаг, тухайн аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллагуудын нэр хүндийг унагааж, олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.