СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цайны цагийн зочин: У.Үнэнхүү: Алдарт "Sepultura" хамтлаг Монголд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Цайны цагийн зочин: Бразилын алдарт "Sepultura" хамтлагийн тоглолт энэ сарын 24-нд болно. Тоглолтын талаар продюсер У.Үнэнхүүг студидээ урилаа. 

Метал хөгжмийн амьд домгууд Монголд ирэх цаг ирдэг л юм байна. Хүнд хөгжмийн домог, үүсгэн байгуулагчдын нэг, метал хөгжмийн өнгө төрхийг нэг бус удаа өөрчилж байсан Бразилын домогт Sepultura хамтлаг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тоглох гэж байна.
"Beneath The Remains", "Arise", "Chaos A.D.", "Roots" цомгууд нь сонгодог болсон төдийгүй жанр төрөл бүрдээ алтан санд орж, зарим нь бүр шинэ төрөл урсгал үүсгэсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар тэдний хамгийн сүүлийн "Machine Messiah" цомог нь мөн л SEPULTURA хамтлагийн сүр хүчийг харуулсан. Уг цомгоо гаргаад Бразилчууд маань 2018 оны зун дэлхийн хамгийн том фестивать болох WACKEN OPEN AIR-ын хэдлайнераар тоголсон. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд амьд бурхад бидэн дээр ирэх гэж байна. SEPULTURA Улаанбаатар хотод NOISE METAL FEST 2019 дээр тоглох гэж байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.