АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ, Сонирхолтой | 2 жилийн өмнө

ШУУД: Эрдэмтэн С.Сэргэлэн: Бид Хүннү бичгийг тайлж түүхэн нээлт хийж чадлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

 

2000 жилийн тэртээ Хүннү төр зохиож ашиглаж байсан Хүн бичгийг тайлсан талаараа “Сэргэлэн интернэшнл экспедишн” ТББ-ын эрдэмтэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус ТББ-ын тэргүүн Эх сурвалжид Хүн бичиг хэмээн бичигдэж дурдагдсаар ирсэн энэ бичгийг Хан улсынхан Ху хэмээн нэрлэж бичиж үлдээсэн байдаг. Энэ бичгийг Монгол Улсын түүх, архелоги, хэл бичгийг салбарын 12-ын эрдэмтэн одоогоор сураад байна. Хүмүүс хэлэх байх. Энэ бичгийг олон жилийн өмнө өөр эрдэмтэд тайлчихсан шүү дээ. Та нар юугаа нээсэн юм гэж шүүмжилж магадгүй. Энэ бичгийг персүүд тайлах гэж оролдоод чадаагүй. Бид энэ бичгийг тайлснаар юуг нээсэн бэ гэхээр Хүн бичгийн суурь шинжийг тодорхойлж чадсан” гэв.
УБИС-ийн эрдэмтэн, дэд доктор Д.Эрдэнэбаатар “Яагаад энэ бичгийг би нээлтийн хэмжээнд авч үзсэн бэ гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хадны бичгийг харь бичиг хэмээн үзэж, тайлах гэж оролдсоор ирсэн. Гэвч дэлхийн хаана ч манай улсад байдаг шиг том хэмжээний Хүн бичгийн олдвор байдаггүй юм. Бидний өвөг дээдсийн үлдээсэн хадны бичгийг бид бусдаас зээлж хэрэглээгүй. Харин бидний өөрсдийн өв соёл байж. Бидний хийсэн энэ ажил монголын түүх, хэл шинжлэлийн ухаанд гарсан нээлт гэж үзэгдэх ёстой хэмээн бодож байна” гэлээ.

Түрэг, Уйгар, Кидан, Жужан зэрэг улс манайд улсад ноёлж байсан, их олон бичгийг ашиглаж байсан хэмээн яриад байдаг. Сүүлийн 100 жилд л гэхэд Орос бичиг авч ашиглалаа. Тэгэхээр өв соёлоо сэргээж, үндэсний бичгээ шамдан суралцая гэж уриалж байна” гэсэн юм.

МҮАН-ын Нарийн бичгийн дарга, Хүн бичгийн анхны төгсөгч Б.Цогтгэрэл “Түрэг хааны хөшөө, Гол тэгининий хөшөө гэх мэт түүхэн дурсгалт бичээсийг турк болон бусад улсын хүнээр уншуулбал 100 үгнээс 5 үгийг нь л уншиж чадах байх. Тэд тэмдэгтийг нь танихаас биш агуулгыг нь огт ойлгохгүй байсаар ирсэн. Гэтэл бид тэмдэгт төдийгүй цаад утга агуулгыг нь тайлж уншиж чадлаа. Үүнээс үзвэл дээр өв дурсгалын бичээс нь Монголын өв соёл юм байна гэдэг нь харагдаж байна. Энэ төөрөгдлийг бид одоо төрийн төвшинд анхаарч авч үзэж Монголын түүхэн дурсгал байсныг зөвшөөрөх ёстой” гэв. Хурлын дараа эрдэмтдээс “Та бүхний энэ нээлтийг ШУА-аас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үү” хэмээн асуухад Эрдэмтэн С.Сэргэлэн “Өнгөрсөн жил ШУА-ын эрдэмтэд бидэнтэй нэг удаа уулзаад зугтаасан. Яагаад гэхээр тэдний хэлний мэдлэг мэргэжил маш сул, багшийнхаа консвектээс хэтрэхгүй хүмүүс байсан учраас ойлгоогүй” гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.