Өчигдөр 14 цаг 40 минутын орчимд 22-ийн товчоон дээр эргүүл шалгалт хийж байсан Мэргэжлийн хяналтын байцаагчид Баян-Өлгий аймгаас 20 тонн үхсэн үхрийн махыг нийслэл рүү оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ.
Хамгийн ноцтой нь Баян-Өлгий аймгаас ачуулсан дээрх махыг хүнсэнд хэрэглэж болно хэмээн тус аймгийн ..... сумын мал эмнэлгийн ажилтан, ...... багийн Засаг дарга, сумын мэргэжлийн хяналтын байцаагч нар гарын үсгээ зуран баталгаажуулж, гарал үүслийг нь тодорхойлсон байжээ.
Улсын байцаагч мах ачсан машины тээшийг онгойлгоход эхүүн үнэр орсон, эцэнхий тураалтай, үхсэн байж болзошгүй үхрийн мах байсан нь эхний үзлэгээ тогтоогдсон тул мэргэжлийн хяналтын байгууллагаас хураан авсан байна.
НМХГ хураасан махнаас дээж авч шинжлүүлэхээр лабораторид шилжүүлсэн бол үхсэн малын мах оруулахыг завдсан этгээдүүдэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.