Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгстэй ярилцлаа.
Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах хууль 2001 онд батлагдсанаас хойш ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тэгвэл 18 жилийн турш хуульд зааснаар өөр нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийх зайлшгүй байгаа юм. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийх хүрээнд хоёрдахь удаагаа холбогдох газруудтай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уг хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсад ажиллах гадаадын ажилтны зохицуулалтыг илүү тодорхой болгох, бизнесийн компаниудтай хамтран ажиллах, уг үйл ажиллагаанд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, мэдээллийн санг бүрдүүлэх асуудлыг тусгасан.
Засгийн газраас салбар бүрээр гадаадаас ажиллах хүчний тоог тогтоодог. Хэрвээ бүтээн байгуулалт, улирлын хамааралтай ажлаас шалтгаалан гадаадаас ажиллах хүч нэмэгдүүлж авахаар бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүсэлт гарган. Уг хүсэлтийг Засгийн газар хэлэлцэн асуудлыг шийддэг.
Энэ оны хоёр, гуравдугаар сарын байдлаар гадаадын 4552 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад ажил хийж байна.
Тухайн ажлын байраар тухайн салбар дээр хэдээс илүү гарахгүй байх вэ гэдгийг тогтоодог больё гэж зааж байгаа. Энэ нь гадаадаас ажиллах хүч оруулдаг бизнес эрхлэгчдэд тогтоосон тоонд барьж гадаадаас ажиллах хүч оруулах юм. Ингэснээр дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.