СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таных биш ч цоожтой iPhone-оос зурвас бичих амархан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

IPhone 6s –ээс хойш үйлдвэрлэгдсэн Apple-ын бүх гар утсанд “Hey Siri” гэж хэлээд ямар нэг заавар өгөхөд биелүүлдгийг та мэдэх байх. Энэ нь та гар утсаа хаа нэгтээ үлдээсэн үед гэнэт хэн нэгэнтэй холбоо барих, гэрэл асаах хэрэг гарвал бусдын гар утсыг түр ашиглаж болох тохиргоо юм.

Нөгөө талаар хэн нэгэн iPhone гар утсаа хаяж гээснийг олбол шидэт үгийг ашиглан хамгийн сүүлд залгасан дугаарлуу залгаж эсвэл зурвас илгээж устыг нь олсон гэдгээ мэдэгдэж болох юм. Шидэт үгийг та өөрийнхөө гар утсан дээр ч хэрэглээгээ хялбарчлан ашиглана. Тухайлбал гар утасныхаа Siri-д “Дэйв рүү зурвас бич” гэж хэлэхэд автоматаар Дэйвийн дугаарлуу зурвас бичихэд бэлэн болно.

Google Assistant, Amazon’s Alexa нэг хүний дуу хоолойг нөгөө хүнийхээс ялгадаг ч Apple Siri хараахан тийм үйлдлийг хийдэггүй. Аюулгүй байдлын үүднээс дуу хоолойг илүү нарийн таних талаар Apple цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй байгаа юм. “Hey Siri” хэрэгцээтэй байж болох ч шаардлагагүй гэж үзвэл та доорх заавраар унтраагаарай.

Settings цэс рүү орж доош гүйлгэн “Siri&Search” товчлуур дээр дарж өөрийн сонголтоор тохируулна.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.