СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Йемен улсад 5,2 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Йемен улсад иргэний дайн гарснаас хойш сая сая хүүхэд өлсөж үхэхэд ойрхон байгааг хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдээд байсан. Их Британийн “Хүүхдийг аваръя” төрийн бус байгууллагаас дахин нэг сая гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдсэнийг мэдэгдлээ. Улс орон даяар нийт 5 сая гаруй хүүхэд өлбөрч үхэхэд тулсаныг Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас анхаарууллаа.

Йеменд хоол хүнсний үнэ нэмэгдэж, улсын мөнгөн тэмдэгт үнэгүйдсэнээр айл өрхүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдаад байгаа юм. Үүгээр ч зогсохгүй боомтын хот Худаядагийн ойролцоо зэвсэгт мөргөлдөөн гарч хотын хүн амын 2/3 нь амьдрал үхлийн заагт байна гэж BBC агентлаг мэдээллээ. 1,1 сая хүн холери тусч, 27 сая хүн амтай улсын ихэнх нь буюу 22 сая иргэнд хүнсний яаралтай тусламж шаардлагатай гэж үзээд байна. Олон нийтийн үйлчилгээний ажилтнууд, багш нар бараг хоёр жилийн турш цалингүй ажиллаж, хоол хүнсний үнэ 70 хувиар нэмэгджээ.

Хоути босогчид улсын баруун бүсэд хяналтаа тогтоож 2015 онд мөргөлдөөн хурцадсанаас хойш Ерөнхийлөгч Абдраббун Мансур Хади хилийн чанадад зугтсан. Хөрш зэргэлдээх Арабын улс орнууд Йемений дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож Засгийн газрыг дахин бүрдүүлэхийн тулд АНУ, Их Британи, Франц улсуудаас дэмжлэг авч байгаа. НҮБ-ын тооцоолсноор 6,660 хүн амиа алдаж 10 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн хэдий ч өвчин тахал, өлсгөлөнгөөр илүү олон хүн амиа алджээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.