СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: НМХГ: Өнгөрсөн онд барилгын ослын улмаас долоон хүн нас барсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

НМХГ: Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй барилгыг шууд зогсооно

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр 10:30 цагаас урин дулаан цаг эхэлж буйтай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Үүнээс барилгын салбараас 1097 зөрчил илрүүлж, 196 аж ахуйн нэгж байгууллагыг 320 сая төгрөгөөр торгожээ.

НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс “Сүүлийн жилүүдэд барилгын ослын тоо буурч байгаа. Үйлдвэрлэлийн ослын тоо жилд 20-40 хувь буурч байгаа хэдий ч хангалтгүй байна. Бид барилгын ослыг тэглэх бодлого барьж ажиллаж байна. Өнгөрсөн онд барилгын салбарт 17 осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүний амь нас эрсдэх осол гаргасан “Эко констракшн” ХХК, “Хурд групп” ХХК, “Модун” ХХК зэрэг үндэсний бүтээн байгуулагч компаниудад акт тавьж, барилгын ажлыг түр зогсоож байсан. Ер нь барилгын салбарт гарч буй ослын 80 хувийг өндрөөс унах, дээрээс юм унах осол эзэлж байгаа учраас 2019 оныг хамгаалалтын тор, хамгаалалтын аян гэдэг сэдвийн хүрээнд хийж байна.

Цаашид энэ үүргээ биелүүлж аюулгүй ажлаа хангаагүй бүх барилгыг иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгаж, барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авч ажиллана. Мөн зөрчил гаргасан барилгуудыг нэртэй устай нь хэвлэлийнхэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.