УИХ-ын гишүүн М.Билэгт “Ачлал трейд” компанийнхаа нэр дээр Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авч “Ачлал-Оточ” гэх 300 ортой эмнэлэг барьсан байдаг. Харин тэрээр Хөгжлийн банкнаас зээл авч барьсан уг барилгаа эргүүлээд төрд зарахаар болоод байгаа юм. Энэ талаар нь тодруулахад тэрээр Хөгжлийн банкны зээлийг арилжааны банкны зээл хэмээн тайлбарлах ажээ.