Өнөөдөр 14:00-16:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сайн үйлсийн өдөр” нэртэй өдөрлөг болно. Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай сайн ажил өрнүүлж “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн хувьд манай улсын сайн дурын ажилтнууд сурах хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй учраас их дээд сургуульд суралцаж чадаагүй оюутан залуусыг дэмжих хандивын арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. “Сайн үйлсийн өдөр” өдөрлөгт оролцох боломж бүх хүнд нээлттэй тул гэр бүлийнхэнтэйгээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой хэмээн уриалж байна.
Сайн үйлсийн өдрийг дэлхий дахин 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2018 оны Сайн үйлсийн өдрөөр дэлхийн 100 гаруй орны 3,500,000 гаруй сайн дурынхан 7,000.,000 гаруй цагийг сайн дурын үйлсэд зарцуулсан байна.