Нийтэлсэн:
С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө
Нийслэлийн өсвөр насны хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Мөнхийн мөрөөдлөө асаа” TББ-ын тэргүүн Э.Амарсайхантай өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичгийн хүрээнд:
- Өсвөр насны хүүхдүүдэд багийн спортыг сурталчилах, нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжихэд хамтран ажиллах,
- Хөлбөмбөгийн спортод хэрэглэгдэх талбайн бүтээн байгуулалт төр хувийн хэвшил хамтран ажиллах,
- Өсвөр намны хүүхдүүдийн дундах “Мөрөөдлөө асаа” хөлбөмбөмгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах,
- “Мөрөөдлөө асаа” тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулж, тэмцээнийг өргөжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр болжээ.