СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Батхүүгийн өрийг төлсөн мөнгөөр 28,225 хүүхдийг сургууль цэцэрлэгтэй болгож болох байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн баасан гарагт Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар Жастын Ш.Батхүүгийн "Стандарт банк"-аас зээлсэн өрийг Эрдэнэт үйлдвэр төлж барагдуулсан талаар мэдээлэл хийсэн нь олон нийтийн жигшил дургүйцлийг төрүүлээд байна.

/нэг зуун таван тэрбум хоёр зуун жаран гурван сая хоёр зуун мянган төгрөг/ төгрөгтэй тэнцэж байна.

Энэ мөнгийг Монгол Улсын З,269,012 /өнөөдрийн байдлаар/ иргэнд хуваарилахад иргэн бүрд 32,200 төгрөг, 60-аас дээш настай 215,731 иргэнд тараалаа гэж бодоход нэг өндөр настан 487,937 төгрөгийг гар дээрээ авах тийм их мөнгө байлаа.

Өнөөдөр зах зээл дээр зарагдаж байгаа дундаж орон сууцны ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаанд 20 сая төгрөг төлөхөөр байгаа. Тэгвэл Жастын Ш.Батхүүгийн өрийг төлсөн мөнгөөр орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгөгүй байгаа 5,263 залуу гэр бүл шинэ орон сууцанд орж болох байлаа.

2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Нийслэлд 18,880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9,345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг  тус тус санхүүжүүлж барилгын ажлыг эхлүүлж байж. Тэгэхэд

Өнгөрсөн жил Архангай аймгийн 45 иргэн, аж ахуй нэгжээс 300-400 хүний ажлын байр бий болгох гэсэн юм. Бидэнд нийтдээ 850 сая төгрөгийн зээл олгож өгөөч гэдэг хүсэлт гаргаж байжээ.

Ингээд тооцоод тоолоод байвал дуусахгүй биз. Харин энэ бүх булхай луйварт нэр холбогдоод байгаа Жастын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн нэр өмнөөс зээлийн баталгааг гаргаж өгсөн гэгддэг ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй олон арван хүмүүсийг хууль шүүхийн байгууллага шударгаар хянан шалгаж алдагдсан дээрх боломжуудийг ахин авч ирнэ гэдэгт найдаж байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.