Унгарын Будапешт хотноо Лист Академиас зохион явуулдаг дэлхийн шилдэг алдарт дуучин Ева Мартоны нэрэмжит (Унгар улсын нэрт сопран дуурийн дуучин) нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан энэ сарын 10-16-нд болж өндөрлөсөн юм. Дэлхийн 30 гаруй орны 600 гаруй дуучин бүтээлээ бичлэгээр ирүүлснээс эхний шатанд шилдэг 68 дуучныг шалгаруулан өрсөлдүүлжээ.
Уралдааны сүүлчийн шалгаруулалтад ЦДБЭЧ-ын дуучин, ахлах ахлагч Чулуунбаатарын Бадрал тэргүүн байр эзлэв. Дэлхийн шилдэг дуурийн дуучдын нэг Golden Star-2018 шагналын эзэн болсон түүнд шагналыг Эва Мартон өөрөө гардуулжээ. Ч.Бадрал дэлхийн дуурийн олимп хэмээгддэг Михаил Глинка, Елена Образсцова, Римски Корсаков нарын нэрэмжит уралдаан, дэлхийн болон ОУ-ын уралдаан тэмцээнээс дөрвөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж сонгодог урлагийн алтан тайз эзэгнэгч гэдгээ харуулсаар. Монгол дуучны дуу хоолой Будапештийн үзэгчдийг ийн уяраав.