СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-04-05

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг сайжруулахаар ажиллана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг онцлох жил” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үндсэн чиглэл нь тэгш байдал, эв санааны нэгдэл бөгөөд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш бус байдал, санхүүгийн эрсдэлтэй холбоотой асуудлуудыг хөндөж байгаа юм.

Энэ жилийн . Мөн бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, иргэдийн зүгээс Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх бодит үйлдэл хийх алхамыг идэвхжүүлэх юм.

Дэлхий нийтээрээ эрүүл мэндийн анхан шатны чанартай тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулах нь Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх тулгын чулуу гэж үзэж байна.  

Хувь хүн, гэр бүл, олон нийтийн эрүүл мэндийг дээшлүүлэх үүднээс тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгож, тэднийг чадавхжуулах замаар эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, хамгаалах бодлогыг дэмжигч байх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хамран хөгжүүлэгч байх, улмаар өөрөө өөртөө анхаарал тавьдаг, бусдыг асран халамжлагч байх.

. Ийм учраас Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт нь улам үнэ цэнэтэй болж байна.

Эрүүл мэндийн яамнаас Тогтвортой Хөгжлийн Зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт – Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахаар “Эрүүл мэнд-8/20” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Үүнд:

·         1.Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх,

·         2.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх,

·         3.Жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг бий болгож, цахимжуулах,

·         4.Ахмад настны  зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх,

·         5.

·         6. 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх,

·         7.Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх,

·         8.Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг 10 000 хүнд 15 болгон бууруулах.

Дээрхи зорилтуудыг хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо бүрдэж, санхүүгийн дарамтгүй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, монгол хүний дундаж наслалтыг 71-д хүргэж, Тогтвортой хөгжлийн эхний шатны зорилтыг хангах болно.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.