Монгол Улсын Ерөнхий прокурор бөгөөд Хууль цаазын тэргүүн зөвлөхөд тавигдах шаардлага гэж бий бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дахь зүйлийн 4 дэхь хэсэгт заасны дагуу "хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно" гэж заасан байдаг аж.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон Банзрагчийн Жаргалсайхан нь Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын тун ойрын хүн гэсэн мэдээлэл бий.
Б.Жаргалсайхан нь одоо Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг.
Б.Жаргалсайхан нь
1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
2009-2010 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
2014-2016 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
2016-2017 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт тамгын газрын орлогч дарга,
2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.