СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Ш.Батхүүгийн өмнөөс Засгийн газар 40 сая долларыг Стандарт банкинд төллөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160,1 сая ам доллар зээлсэн аж. Уг зээлийн төлбөрт  төлөх 40 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргаж төлжээ

Энэ асуудлаар өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Ө.Энхтүвшин ". Юуны өмнө энэ зээлийн түүхийг товч хэлье. Анх "Жаст групп"-ийн захирал " юм билээ. Хугацаандаа зээлээ төлөөгүй учраас Стандарт банк 2013 оны долоодугаар сард Олон улсын арбитрын шүүхэд ханджээ. 


Лондоны шүүхээр энэ хэргийг 2015-2016 онуудад нийтдээ 4 удаа авч хэлэлцээд Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн 86,95 сая ам.долларыг төлөх нь үнэн гэж баталгаажуулжээ.

. Уг нь Стандарт банк 86,95 сая ам.долларыг нэхэмжилсэн ч 35,95 сая ам.долларыг шүүхээс "үндэслэлгүй" хэмээн хассан байна. Энэ шийдвэр 2016-09-20 нд гарсан.

Монгол улсын Засгийн газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Английн дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн ч давж заалдахын тулд нэгэнт шийдвэр нь гарчихсан 51 сая ам.долларыг Стандарт банкны дансанд байршуулсан байж давж заалдах эрхээ олж авах ёстой гэсэн хариу ирсэн.

Стандарт банк бас Английн дээд шүүхэд бас хандсан. Эцэст нь Английн дээд шүүх Арбитрийн шүүхийн шийдвэртэй ижил шийд гаргасан.

Хэрэв бид энэ зээлийг төлөхгүй бол

- Эрдэнэт үйлдвэрийн гүйлгээ, төлбөрийн үйлчилгээг царцаах
- Гурав дахь этгээдэд өрийг зарах
- Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг гадагш, дотогш нэвтрүүлэхгүй байх зэрэг маш олон эрсдэл үүсэх байсан.

Иймээс . . Одоо бид дотооддоо асуудлаа шийдэж, буруутай этгээдүүдээр энэ мөнгийг гаргуулах тал дээр анхаарч ажиллана" гэлээ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн

"Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая доллар гаргасны дараагаар үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт, доголдол гарахгүй" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.