СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Загастайн давааны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрсэн нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Тээврийн цагдаагийн алба

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.