Samsung Electronics компани улирлын орлогын тайлан мэдээгээ өнөөдөр танилцуулжээ. Ингэхэд хоёр жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна.
Мэргэжилтнүүд үүнийг ухаалаг гар утасны зах зээл өрсөлдөөн ихтэй болсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компанийн мэдэгдсэнээр энэ жилийн эхний улирлын орлого 60 хувиар буурч 6,2 их наяд вон буюу 5,5 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн зах зээл дэх үйлчлүүлэгчдийн хүлээлт суларсан гэж үзлээ.
Харин жилийн хоёрдугаар улирал эхлэхэд хөрөнгө оруулагчид борлуулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эргэн сэргээхийн тулд санах ойн чип, ухаалаг гар утасны дэлгэц, Амазон Apple зэрэг компаниудад зориулсан серверийн чипүүдийг түлхүү үйлдвэрлэж эхэлжээ. Ухаалаг гар утаснаас илүү хагас дамжуулагч бүтээгдэхүүний бизнес ашиг орлогын цөмийг бүрдүүлж байгаа юм.
Samsung-ын Galaxy брэндийн ухаалаг гар утаснууд технологийн шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан үнэ нь өссөнөөс ашиг орлого буурсан гэж үзэж байна. Хятадын үйлдвэрлэгчид тэр дундаа Huawei компани ухаалаг гар утас, технологийн салбарт гол өрсөлдөгч болон гарч ирж байна.
Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл. Тиймээс энэ зах зээлд байр сууриа алдахгүйн тулд 5G сүлжээ ашиглах боломжтой, эвхэгддэг дэлгэцтэй шинэ загварын гар утсаа нэвтрүүлэхийг зорьж байна. Гэвч үнийн хувьд өндөр тусах тул ашиг орлогыг төдийлөн хангалттай нэмэгдүүлж чадахгүй гэж ажиглагчид таамаглажээ.
Эх сурвалж: www.reuters.com