СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-20

"Удмын хэлхээ” тасрахгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, бүжгийн дасгалжуулагч багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Одонтуяа уран бүтээлийн анхны бие даасан "Удмын хэлхээ" тоглолтоо 30 жил бүжиглэсэн театрынхаа  алтан тайзнаа энэ сарын 30-нд толилуулна.

Тэрбээр аавынхаа эхлүүлсэн замаар охин нь, зээ нь ч амжилттай замнаж яваа гэсэн утгаар тоглолтоо ийн нэрлэжээ. Ш.Одонтуяа удам дамжсан бүжигчин. УАЗ-469 давтал үсэрдэг хэмээн үзэгчдэд домог мэт яригдсаар ирсэн Цэргийн ансамблийн гоцлол бүжигчин, МУГЖ З.Шагдар түүний аав. З.Шагдар агсны ганц “Шар охин Консерваторийн дэргэдэх сургуулийн бүжгийн ангид суралцдаг өөрийн бага охинтойгоо дэглэсэн бүжгээ бүжиглэх юм. Ардын бүжгээр мэргэжсэн ч гэлээ орчин үеийн бүжигт хүч сорьж буй түүний “Жороон жороо”, “Салхич шувуу”, “Бие чинь болъё”, “Алтайн чимэг”, “Самар хатан” бүжгийг хүмүүс үзэх дуртай.

Ураг төрлийн нарийн хэлхээ холбоог бүжгээр харуулан өгүүлэх “Удмын хэлхээ” тоглолт гурван хэсэгтэй. Эхний хэсэгт аавынхаа тухай өгүүлж, төрж өссөн буриад ястнуудын өлгий нутгаар аялж буй мэтээр эхлэх гэнэ. Энэ хэсгийг ҮУИТ-ын ерөнхий найруулагч, гавьяат жүжигчин, бүжиг дэглээч А.Даваахүү, бүжиг дэглээч Х.Хашхүү нар найруулж буй. Хоёр дахь хэсэгт ээжийнхээ тухай өгүүлж, Дарьганга нутгийн сайхныг магтан дуулж бүжиглэх аж. УГЗ Д.Баярбаатар энэ хэсэгт зориулж шинээр бүжиг дэглэжээ. Гурав дахь хэсгийг ханьдаа зориулж буй.

Түүний хань Увс аймгийн Хяргас сумын уугуул, Монгол Улсын заан О.Одгэрэл. Баруун хязгаар нутгийн уул, ус, зон олныг хайрлан, бахдан бүжиглэх юм. "Удмын хэлхээ” тоглолтоо “Хөсөгтөн хамтлаг”-ийн хөгжимд өөрийнхөө хамгийн хайртай бүтээл болох “Алтайн чимэг” бүжгээр эхлүүлэх гэнэ.       

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.